Таны фэйсбүүкийн мессенжерт "Марк Цукерберг байна” хэмээх мессеж нэг удаа ч болов ирсэн гэдэгт итгэлтэй байна. Зарим хүмүүст зогсоо зайгүй ирж бухимдуулаад байгаа энэхүү мэдээлэл албан ёсны мэдээлэл биш бөгөөд энэхүү эвлүүлэг видеог хийн тараасан хуудас уг видеог ердөө тоглоом гэдгийг мэдэгдээд авсан.
Фэйсбүүк цаашдаа төлбөртэй хувилбар нээх талаар ам нээж байсан удаатай ч энэхүү асуудал одоогоор албан ёсны болоогүй байгаа ажээ. Шинэчлэлт хийх бүрдээ албан ёсны мэдээлэл өгдөг newsroom.fb.com сайтад энэ талаарх мэдээлэл ороогүй бөгөөд та бүхэн тус видеог хүлээн авсан бол цааш дамжуулалгүй худал мэдээлэл болохыг анхааруулаарай.
9 сэтгэгдэл