|

ХОХИРОГЧ /Өгүүллэг/

 

Монгол-Солонгосын хамтарсан нэгэн хувийн компаний менежерийн албанд 21 настай Төгөлдөр дөнгөж сургууль төгссөн дипломоо өвөртлөсөөр ажилд орлоо. Ажилдаа маш хурдан дадаж, компанийнхаа гаалийн талын ажлыг хариуцаж ажиллахаар болсоноор амьдралын гараагаа шинээр эхэлж байгаа нь түүнд үнэхээр сайхан байлаа. Дэлгүүрийн лангуун дээр зарагддаг  HITE   CASS лаазтай пивонуудын хугацаа нь дууссан учраас 40 хөн төгрөгөөр гэрээ нь хийгдэж орж ирдэгийг Төгөлдөр ажлынхаа мэдээллийн дагуу олж мэдээд үнэхээр гайхав. Орж ирсэнийх нь дараа хүчингүй болсон хугацааг нь одоогийн он сараар сольж түгээдэг түүнчлэн грушик, печь, асаагуур, гар чийдэн,түлхүүрийн оосор гэх мэт жижиг сажиг хэрэглэл нь үнэгүй дагалдан ирдэг нь тодорхой болоход төрөлхийн шударга  аливаад үнэнч ханддаг зантайТөгөлдөрийн эгдүүг хүргэнэ. 5 настай байхад нь сургуульд оруулж, амьдралынх нь мөчлөгийг үеийнх нь хүүхдүүдээс түргэтгэж өгсөн аав ээждээ маш их хайртай түүний ганц бодол нь хүн шиг амьдарч аав ээжийнхээ ачийг хариулах.Төгөлдөр ажлынхаа газрын үүдэн дээр Гаалийн Ерөнхий газар руу явах унаагаа хүлээж зогстол утас нь дуугарлаа.-Сайн уу Төөгий? Өнөөдөр Эрдэнэтээс Аагий ирнэ гэнээ. 3 уулаа уулзах уу. Найзад нь ярих юм байнаа-За тэгье ээ хө. Манай ажил 7 гээд тарна. Дуусчихаад залгья. Та 2 уулзаад байжий гээд утсаа таслаад Төөгий шатнаас доош буун найз охин руугаа:


-Уучлаарай хайраа, өнөөдөр орой чамтайгаа уулзаж амжихгүй нь ээ. Аагий, Хүлэгээ жоохон сууя гэнээ чухал ярих яриа байна гэхийн . Чамтайгаа хамт гарья гэхээр дотуур байр чинь буцааж оруулахгүй дээ . Сайхан амраарай хайраа. Маргааш залганаа гэсэн мэссэжийг илгээлээ.Энэ өдрийн уулзалт Төгөлдөр болон түүний найзуудын ирээдүйг орвонгоор нь өөрчлөхийм гэж огт төсөөлөөгүй биз дээ.Орой нь Ариранг диско бааранд уулзацгаан, сонин хачинаасаа бие биедээ сонирхуулан суутал гэнэт өөш нээрэн манай Налайхын нэг хамаатны ах байдгийн Сайнаа гээд. Та 2 мэдэх билүү, тэр ах Япон руу хүмүүс гаргадаг гэнээ. Өчигдөр найз нь гудманд таарлаа. Намайг Япон явах уу л гээд байна. Тэнд мөнгийг сайн хийдэг гэж байна лээ. Сард 1500-2000 долларын цалинтай. цэвэр цааш нь 1500 г бол хийнэ.  Бүх зардал нь багтахаар нэг хүний 4000 доллараар гаргаад өгье, найдвартай л гээд байна айн яахуу бүгдээрээ, ийм боломж олдоо ч уу гүй ч уу гээд сандлын түшлэг налан суух Хүлэгээг 2 найз гайхан хараад за яав чи чинь нөгөө харьд очиж боол болохгүй гээд томроод байсан хүн гэнэт юу болов гэцгээлээ. Бүгд нилээн удаан ярилцсаны эцэст бүгд л Сайнаа ахтай нь уулзахаар тохиролцжээ. Хэд хоногийн дараа 3 найз Япон руу хүн гаргадаг Сайнаа гээд намхавтар нуруутай, нүдээрээ инээвхийлсэн сайхан зантай ахтай уулзацгаалаа. Миний дүү хэмээн авгайлан дуудаж, утсаар байнга яриастай, тас тас инээж бүгдийг болгоно, яахав ийхэв хэмээн уулга алдан уулзсан хүн бүрийг дайлж цайлсан тийм нэгэн ах байв. Хамт яваа залуус нь өндөр том биетэй булиа 2 залуу эвгүй нүдээр бүгдийг чимээгүй ажин харж сууцгаана.-За Хүлгээгийн найзуудуу, танилцья Сайнаа гээд гар барин мэндлээд, Залуус тэгээд сонирхож байна уу, Хүлэгээгээс багцаа сонсоо биз дээ. Ах нь аралын Япон руу найз нөхөд, тэдний дүү нарыг гээд бараг 100 гаад хүн гаргаад байн.

Та хэд хэл устай юу, юу хийдэгэв гэх мэт ойр зуурын асуулт асууж хэсэг ярилцлаа.Бид 3 ын хувьд гадаад орон гэдэг огт ойлголтгүй  болохоор асуух зүйлээ ч нарийн мэдэхгүй байгаа нь Сайнаа ахыг дуржиганатал тайлбарлахад садаа болохгүй байлаа. Одоо энэ ээлжээр 20 иод хүн явна байх. Пасспортыг чинь үзье, мөнгө нь бэлэн үү гээд өнөө маргаашгүй явах гэж байгаа юм шиг л ярьж байна.Эхлээд Солонгосын, дараа нь Японы визэнд ороод дамжин өнгөрөх /транзит/ визээ даруулна, ер нь бол Тайланд руу жудогийн хамтарсан бэлтгэл хийхээр тамирчин болж явахын байгаан гэж гарах аргаа тайлбарлалаа. Гарах найдвар хир вэ гэж Аагийг асуухад зүгээр дээ. Өмнө нь зөндөө хүн гаргаж байсан, амархан гарна гээд маргааш пассаа авчраад шууд л Тайландын визэнд орохоор боллоо.3 уулаа тэндээс гараад юу болоод өнгөрөв өө, одоо тэгээд явлаа юу гээд нэг л хөөрсөн гурван залуу кафе руу орж явцгаалаа.Энэ өдрөөс хойш Төгөлдөр, Аагий, Хүлэгээ нарын амьдрал маш сонирхолтой мөртлөө дэвэрч байгаа цай мэт буцалж эхэллээ. Төгөлдөр ажлаасаа гарахаар болж, Аагий, Хүлэгээ 2 гэрийнхнээсээ мөнгө гаргуулах тухайгаа ярилцсаар нэг мэдэхэд л 14 хоног өнгөрчээ. Гэхдээ л ямар ч визэнд орсон юмгүй л байлаа. Гэтэл гэнэт нэг өдөр маргааш Тайландын визэнд орно шүү зураг, /30 хоногийн аялалын виза/, пассаа авчраарай гэлээ. мөнгөний талаар нэг ч үг дуурсахгүй нь сонин бөгөөд амар ч юм шиг.


Аль хэдийн ах дүүс шиг бололцсон мэт хэл амаа амархаан олцгоож, визээ даруулаад шууд л билетний кассны гадаа ирлээ.-За мөнгөө гаргаад ир миний дүү нар, энэ визээ харуулаад билетээ бичүүлчихнэ, тэгээл маргааш Солонгос, Японы визэнд орно гэж Сайнаа ахыг хэлэхэд л гэнэт сэхээ орцгоох шиг болж мөнгөө маргааш аваад ирье тэгэх үү ахаа гэвэл-Өө тэг тэг. Ах нь өөрөөсөө гаргаад бичүүлчихье гээд бөөн хүний пасспортыг барьсаар билетний кассны оффис руу орж явчихлаа. Тэнд нэг дэлдэн шар залуу их л танимхайран мэндлэх нь Сайнаа ахыг урьд нь сайн таньдаг бололтой. Сайнаа ах өөртэйгөө нийлээд яг 20 хүний билет бичүүлэн гарч ирээд за миний дүү нар пассаа аав ээждээ үзүүл, тэгээд мөнгөө маргааш авчраарай гэлээ.-Ингээд бөөн хөөрсөн залуус гэр гэрийн зүг мөнгөндөө явлаа.Мэдээж 4000 доллар дээр нь карманы мөнгө гэдэг бол монголын жирийн амьдралтай айлын хувьд хэцүүхэн л сэдэв.Харин Аагий, Хүлэгээ, Төөгий 3ын ар гэрийн хувьд гаргаад өгчих боломжийн л мөнгө байлаа.

Хамгийн гол нь аав ээждээ учрыг нь хэлж ойлгуулах нь чухал байв . Тиймийн тулд 3 найз үгээ нэгтгэн аав ээжүүд нь өөр хоорондоо утас цохих яаг тэр үед нэг дуугаар НАЙДВАРТАЙ, ТУРШЛАГАТАЙ, ОЧООД ШУУД АЖИЛД ОРУУЛЖ ӨГӨХ хүн гэж ойлгуулахаар ам нийлээд салцгаалаа. Энэ үдшийн гэр бүлийн яриа 3 найзыг ирээдүйд салахын эхлэл байсныг найзууд хэрхэн мэдэх билээ. Аав ээжүүд бүгд л нэг нэгэнтэйгээ барьцсан байдалтай, танайх хүүхдээ явуулах уу, яах гэж байна гээд л ерөнхийдөө бүрхэгдүү орой болж өнгөрлөө. Яалт ч гүй пасспортон дээрх Тайландын виза, бичүүлсэн билетийг хараад Төгөлдөр, Хүлэгээ 2ын аав ээж мөнгө өгөхөөр боллоо. Харин Аагийгийн эгч нь...Харин Аагийгийн эгч нь за ийм юм байдаггүйм даа .Илүү оймс элээсэнийхээ хувьд би чамайгаа мэдэхтэйгээ шүү. Та 3 хулхидуулах гээд байна ш дээ гэх зэргээр бөөн сүр дуулиан боллоо. Нэг талаасаа Аагийгийн эгчийн түмэн зөв боловч, Тайландын визэ даруулсан 3 ын хувьд эгчийнх ярьж анхааруулж татгалзаж байгаа нь хэтэрхий хардсан мэт санагдаж байлаа.
За одоо яахуу хө, Сайнаа ахад юу гэж хэлнээ гэж ярилцах залуусын толгойнд мөнгө хаанаас олох уу гэдэг л бодол эргэлдэнэ. Маргааш нь уулзах цаг ч болж хуучнаар Хүүхдийн 100 ийн ойролцоо байдаг Солонгос хоолны газар тусдаа vip өрөөнд цугларацгаав.
Сайхан инээмсэглэлээр дүүрэн, ам нээвэл сайхан үгсийг урсгах Сайнаа ахад юу гэж хэлэхээ мэдэхгүй тээнэгэлзэн бодол болох 3 ыг нэг сүрхий харснаа юу ч болоогүй юм шиг 
-За ахын дүү нар гэрийнхэнтэйгээ уулзаад ирэв үү? Маргааш солонгос, японы визэндээ орно ш дээ. Эм тан авч явах хэрэггүй шүү, карманы 300 доллартай байхад л болно очоод ажилд оруулах найзууд ахад нь байгаа санаа зоволтгүй гээд аль хэдийн арлын Японд очсон мэт сэтгэгдэлийг төрүүлмээр огт өөр зүйл ярих нь залуусын хувьд бүр ч хэцүү байлаа.
Хүлэгээ зориг гарган:
-Сайнаа ахаа, Аагийгийн эгч нь зөвшөөрдөггүй ээ мөнгө өгөхгүй гэнээ гээд чимээгүй болтол Сайнаа ахын царай гэнэт огт өөр болж,
-Өө эгчдээ сайн тайлбарлаж ойлгуулж чадаагүй юм бишүү? Алив ах нь эгчтэй нь ярих уу? Мөнгө нь уг нь байгаа юм байгаа биз дээ ? гэхэд Аагий:
-Уг нь ч мөнгө байгаа л даа. Хэрвээ Япон л орчихдог юм бол шууд л өгчихнө л дөө хэмээн царайчлангуй шивнэнэ.
Сайнаа ах хэсэг бодол болж чимээгүй сууснаа за одоо яахав нэгэнт билетээ авчихсан юм чинь Японд очоод мөнгөө аваад өгөөрэй гээд дахиад л инээмсэглэл нүүрэн дээрээ тодруулан, огт юу ч болоогүй юм шиг өөр яриа өрнүүллээ.  Аагийгийн царай гэрэлтэн, баярлалаа таньд гээд нүүр дүүрэн мишээхэд 2 найзынх нь санаа сая л нэг амарлаа.
Маргааш нь бүгд солонгосын элчингийн гадаа цугларан пасспортуудаа цуглуулаад Сайнаа ахыг тойрон зогсоно. Ах нь удахгүй ээ та нар хүлээж бай гээд бүх пасспортуудыг аваад элчин рүү орж явлаа.


Хүлэгээ бол Сайнаа ахын эгчийнх нь хүүхэд болохоор өөр бусад бичиг баримттай цүнхийг  хямагадана. Тэр бичиг цаасан дунд Олимпийн хорооны тамга тэмдэг бүхий нэгэн баримт байсан нь нөгөө 20 хүмүүсийн нэрсүүд болон жинг бичээд, Тайландын нэгэн жудогийн клубтэй хамтарсан бэлтгэл хийх тухай зөвшөөрсөн тухай танилцуулж, англи хэлээр орчуулсан орчуулгын хамт байсым. Энэ бичиг л тэдний Япон орох визэ байсныг тэр үед залуус яахан мэдэх билээ дээ.


30 аад минутын дараа Сайнаа ахыг гарч ирэхэд, бүгд л түүнийг тойрон бүчин авлаа. Сайнаа ах за болчихлоо. Энэ бичиг гээд нэгэн солонгос хэлээр мөн англи хэлээр бичсэн хавсралт бүхий хуудсуудыг бидэнд үзүүлбэл, юу гэж байгаан гэж нэгэн томоо биетэй бүсгүй асуув. Тэр бүсгүйг Сурмаа гэдэг бөгөөд нөхрийн хамт энэ группэд явахаар бүртгүүлсэн монголын эмэгтэй сумочидын нэг байлаа. Бүгд чив чимээгүй Сайнаа ахын юу гэж хэлэхийг хүлээн зогсоно. Энэ бол Солонгос улс руу дамжин өнгөрөх /транзит визэ/ хуультай гэдэгийг нотолсон бичиг байгаам. 3 хоног солонгос болон Японд саатаж болдогийн.  Энэ бичиг байхад найдвартай хилээр орчихноо гээд пасспортуудыг өгөлгүйгээр Японы элчингийн зүг алхлаа.
Дараа нь тэднийг гар дээрээ пасспортуудаа авах тэр үед ямар ч Солонгосын визэ болон Японы визүүд дарагдаагүй байсныг мэдээд юу болоод байгааг мэдэхийг асуух сөхөөтэй нэг ч хүн гараагүйм даа. Яагаад гэвэл тэр үед бүгд Улаанбаатар-Бээжингийн галт тэргэнд сууцгаасан байлаа. 
Аагийгийн галт тэрэгний билетний мөнгийг дахиад л Сайнаа ах өөрөөсөө гарган худалдан авч өглөө. Буян нь дэлгэрсэн сайн ах шүү гэмээр л зан ааш гаргаж байгаа нь өнөө үед хэнд ч байхгүй өгөөмөр зан байсан юм даа. Энэ бол урхи...бөгөөд занга байлаа. Залуус эргэж буцалтгүй эргүүлэгт орчихсоноо өөрсдөө ч мэдсэнгүй. 
Вокзалын гадаа цугларсан олны дунд Улаанбаатар-Бээжингийн зүг жолоо залахаар зэхсэн 20 залуус болон тэдний ар гэрийнхэн цугларчээ.  Аав ээж нь захиасаа захин хүү охиноо алсын алс орших харь нутаг руу үдэж байгаа нь энэ. Тэр дунд Төгөлдөрийн эмээ, Аагийгийн дүү, Хүлэгээгийн гэрээс эгч ах нар нь гаргаж өгөхөөр ирцгээсэн байлаа. Вагоны хөдлөх цаг дөхөж байгааг проводник бүсгүйчүүд анхааруулахад бүгд том том чемодан цүнхтэй ачаа тээшээ дотогш оруулцгаана. Дотор орсон хойноо бүгд өөр өөрийн өрөөний үүдэнд шамбааралдан гарган өгч байгаа ар гэрийнхэн рүүгээ гар даллан зогсоо мөртлөө нэг л цаанаа догдолсон нь илт байлаа.
Вагон огцом хөдөлтөл Төгөлдөр эмээ рүүгээ гар даллатал гэнэт барьж явсан цүнхэн дотроосоо шилэнд хийсэн сүү халбагатай гарган ирж, зугуухан хөдлөх вагоны дугуйн доогуур орчихвий гэлтэй майжиганан даган гүйн сүү өргөж ерөөл амандаа хэлэн нулимс дуслуулна. Энэ торгон агшинг харсан Төгөлдөрийн дотор зангирч яах ийхийн зуургүй нүдийг нь нулимс бүрхээд авлаа. Түүний хувьд эмээ нь амин эрдэнэ билээ.


Ингээд алслан үлдэх Улаанбаатарын барааг харан зогсох 3 найз
-За их аянд мордоцгоолоо доо гээд купе руугаа орцгоон тухлав. Хэсэг хугацааны дараа Сайнаа ах хамт дагаастай залуугийн хамт орж ирээд
-Залуучууд, төвхөнөөд аваарай, ахынх нь купе хажуугийн вагоны 32 т шүү, аян замыг зугаатай өнгөрүүлнээ, хамт явах залуустайгаа очиж танилцаарай гээд дараагийн өрөөний залуус руу зүглэв.
1 цаг орчмын дараа Сайнаа ах дуудаж байна гэж нэгэн өндөөр бүсгүй хэлээд эргэв. Очоод хүмүүст өгдөг гээд тус бүрдээ 3 шил архитай яваа залуус 1 шил юмаа хиам талхтай аваад Сайнаа ахын купенд очвол тэнд аль хэдийн вагоны найр эхэлчихсэн, дуу шуу болон наргицгааж байв. 
-Өө наашаа ороод ир , за манай дүү нар шүү дээ, танилцацгаа цаашдаа нэг групп болох залуус гээд багтахгүй өрөөнд дуудан оруулж суулгав. 
Өдөржингөө л ууж идэж дуулж хуурдсан залуус, яриа хэл нь олширцгоож аян замын уртыг ингэж л давна шүү дээ гэцгээнэ. 
Маргааш өглөө нь Бээжингийн галт тэрэгний буудал дээр Сайнаа ахын найз бололтой,Журамт гээд өвөр монгол намхан хужаа залуутай хамт тосон угтлаа.  
Бүгд хамаг ачаагаа чирсээр Бээжингийн бүгчим агаарт бачууран, буудлын үүдэнд ирцгээлээ. Бүгд өрөө өрөөндөө орцгоогоод ачаа тээшээ задлаад байжий. Би одоо өрөөгөөр явж шалгана, эм тан, борц огт авч явах хэрэггүй шүү гээд Сайнаа ах бүгдийнх нь өрөөний түлхүүрийг тараалаа. Хэнтэй орохоо өөрсдөө шийдээрэй гэвэл аль хэдийн портнёруудаа вагонд олсон бололтой шууд л хос хосоороо дээш гарахаар лифтний зүг хөдөлцгөөв. Уг нь Улаанбаатараас гарахдаа бие биенээ огт танихгүй байсан залуус шүү дээ. Төгөлдөр, Аагий, Хүлэгээ 3 хамгийн сүүлд Сайнаа ахтай дээшээ гарахаар үлдэж бусад нь өрөө өрөөний зүг ачаа тээшээ чирсээр явцгаалаа.Бас ч гэж муугүй буудал болох нь үүдэнд тавьсан угалзан хээтэй чулуун ширээ, ресепшин залуусын царай хувцаслалтаар илэрхийлэгдэнэ.Орой 5 цаг хүртэл ачаа тээш бүрийг шалгаад зөвлөгөө өгч дуусав.


За өнөөдөр орой дэлгүүр хэсэх хүн байвал Журамтыг дагаад яваарай гэвэл бараг бүгд л явцгаахаар үүдэнд цугларчээ. Бээжингийн Захын бараа таваар карманы мөнгөтэй залуусын хувьд хямдхан гэж жигтэйхэн, бүгд л худалдаа наймаа хийгээд нилээн ядарсан байдалтай буудлын зүг алхах замдаа замын хажуугийн гуанзангуудаар дайран пийжүү, мантуун бууз, төрөл бүрийн үнэр танар бүхий хуурсан ногоо, шарсан банш, Бээжин нугасаар хооллосоор нэг мэдэхэд л цаг оройн 10 цаг болжээ.
40 орчим насны 2 ах, нөгөө сумочин бүсгүйчүүдээс бусад нь Бээжингийн Хамалеон диско баарын зүг такси барин хөдөлцгөөлөө.Үдшийг зугаатай өнгөрүүлэх саналыг хэн нэгэн дэвшүүлсэн нь ийнхүү биелэлээ олж байгаа нь энэ.  Баарны үүдэнд буун дотогш орох гэтэл орос, монгол, хужаа бие үнэлэгч гэмээр будмал содон хувцасласан охидууд залуусыг бүчин авлаа. Тэд нар дундаас монгол царайтай охидууд нь шууд холдон зайгаа авах нь нүдэнд тусна. Бүгд хамтдаа байна шүү салж явж болохгүй гэж өвөр монгол хөтөч захиад баарны үүдэнд бөөнд нь такс төлөн орж явцгаалаа. Дотогш ороход нээх онц биш чимэглэсэн тайзтай, ая нь ч гэсэн монголчуудад огт таалагдсангүй. Харин нүд хужирлах тоомсог шиг орос бүсгүйчүүд л энд тэнд хөлхөлдөнө.Нөгөө явахгүй гээд байсан 40 настай 2 ах маань аль хэдийн хүрээд ирчихсэн бас 100 татаад хөөрхөн халчихсан, хажуудаа хөөрхөн бүсгүй суулгаад хажуугаар зарах сарнай цэцэгнээс бүсгүйчүүдэд бэлэглэж байгаа нь тод харагдаж байлаа.

Үүш 2 ах амжуулж байнаа, бүгдээрээ гарч бүжиглэх үү аяыг нь солиулаад гарцгаая гээд 3 охин 4 залуутай бүжгийн талбай руу гарцгаалаа. Манай залуус яаж бүжиглэдэгийг та нар мэдэхээс хойш би бичээд яахав тэ.Энэ үдэш нэг иймэрхүү өнгөрч, маргааш өдөр 1 цагаас нисэх болохоор эрт амарцгаалаа.Бээжингийн нисэх онгоцны буудал дээр ирсэн группийн залуус гаалиар гарахаар урт дарааллын дунд зогсож байтал гэнэт хужаа байцаагчийн чанга хоолой бүгдийн анхаарлыг тэр зүг рүү харахад хүргэлээ.Хятад байцаагчийг бахируулах болсон тэр хүн нь группийн нэгэн гишүүн залуу байв.

Сайнаа ах хурдан хурдан алхалсаар группт хамт явж байсан нэгэн англи хэлтэй охиныг орчуулагчаар дагуулан тэрхүү байцаагчийн өмнө ирээд юу болов гээд асуулгавал энэ хүний пасспортных нь хугацаа дууссан байна гэнээ. Одоо яахуу гэвэл:-Одоо яахав дээ ямар ч аргаггүй үлдээхээс гээд дээд давхраас ажин зогсох монголд Сайнаа ахын дэргэдээс холдохгүй дагаж байсан нөгөө 2 залууг нааш нь гараараа дохин дуудлаа.Ингээд 20 хүний нэг нь өөрийнхөө хайхрамжгүйгээсээ, пасспортын зөрчлөөсөө болж группын эгнээнээс гарлаа.Гаалийн шалган дээр ачаа тээшээ шалгуулахад хүн бүрд 2 шилээс илүү архи байж болохгүй гээд илүү архинуудыг бүгдийг нь хураан өөдөөс харсан хананы доод талд газраар эгнүүлэн тэнд ойролцоогоор 50-60 шил 750 мл ийн дан Болор,Чингис архинууд өрөгдсөн байлаа.Арайхийж онгоцондоо сууцгаан, арлын Японы зүг нисэхэд бэлэн болсоныг дуулгахад бүгдийн санаа амарч сэтгэл нь битүүхэндээ догдолцгооно. Онгоцонд сууж үзээгүй залуус ийш тийш сонжин харж, үйлчлэгч бүсгүйчүүдээр нүдээ хужирлан, хажуугаар өнгөрөх ундаанаас захиалан ууцгааж, чихэвчээр хөгжим сонсоцгооно.Бүс даруулгаа хийхийг анхааруулан, буух болсныг зарлахад л сая Япон орныг цонхоор доош харвал том том талбайнууд цэлийж харагдана.Ингээд бүгд онгоцны хоолойгоор Сайнаа ахыг даган гар ачаануудаа барьсаар транзит зааланд орж явцгаалаа.  

Гаалийн шалган дээр ирээд бүгд яах учраа сайн мэдэлгүйгээр эргэн тойрноо харвал хүмүүс орох гарах хуудас бөглөж байгаа нь харагдлаа. Сайнаа ах: та нар чинь  диклирациа бөглөөгүй юмуу онгоцонд тараасан ш дээ .-Өө за Соёлоо /орчуулагч охин/, өөр Төгөлдөрөө, Аагий миний дүү нар англи хэл мэднэ биз дээ. Энэ хүмүүст туслаад бичээд өг гээд хүмүүсийн пасспортуудыг хураан залуусын гарт хувааж өглөө. Энэ хооронд бичсэн нэг нь урт дарааллын ард хэдийнээ зогсцгоожээ. Сүүлийн хүнийхийг бичиж дуусаагүй байтал хамгийн түрүүнд зогссон Сурмаа бүсгүйгийн ээлж болж пассортоо гаалийн байцаагчид өгч байгаа харагдлаа. Гэнэт нөгөө хүн түр хүлээж байгаарай гэж хэлээд суудлаасаа босон хана нь тэр чигээрээ шахуу цонх болсон орж гарч байгаа хүмүүсийг харж болохуйц оффисийн өрөө рүү орж явчихав.Сайнаа ахын царай барайн сонин царайлан зогстол 2 хүн нэмж гарч ирээд өөр монгол улсаас хүн байна уу. Та нар группээр явж байгаа юу гэж асуув.-Тиймээ гэж хэлэхтэйгээ зэрэгцэн-Уучлаарай, та бүгд наашаа бөөгнөрцгөөнө үү гээд нөгөө оффисийн үүдэнд бүгдийг дуудлаа.Нэг ажилтан нь та бүгд пасспортуудаа хураалгана уу хэмээн хэлэнгүүт-Пасспортоо өгч болохгүй шүү гэж Сайнаа ахын хэлэхтэй зэрэгцэн 2 бүсгүй пасспортоо хураалгачихлаа.Эд нарт пасспорт хураах эрх байхгүй хар тамга дарчихна шүү гэж сандран анхааруулахад л бүгд гар гартаа пасспортуудаа чанга барьцгаан бүгд тарсан байдалтай зогсоцгоов.Ингээд ямар учиртай Япон орох гэж байгаа, яагаад пасспортон дээрээ Японы визэ даруулаагүй вэ,яагаад билетээ заавал Японоор дамжуулж авсан гэх мэт асуултуудыг тавьж эхэллээ.Сайнаа ах хэлэхдээ: Бид Япон орох гээгүй ээ, Тайланд явж хамтарсан бэлтгэл хийх зорилготой жудо бөхийн баг тамирчид байна /бичиг баримт нь номын дагуу байгаа гээд үзүүлэв/, Японы элчин дээр визэ авах гээд ороход танай Япон орныг 3 хоногийн хугацаатай дамжин өнгөрөх хууль байдаг гээд Монгол дахь танай элчин визэ дарж өгөөгүй. Энэ өгсөн бичиг чинь байна гээд нөгөө элчингийн гадаа үзүүлж байсан бичгээ харуулж байлаа. Билетийг яагаад ингэж бичсэнийг бид мэдэхгүй ээ, танай JAL /Japan Air Line/ ийн билетийн кассын бичсэн билет ш дээ бид яаж мэдэхийн, тэгээд ч бид тамирчид маргааш Тайланд руу нисэх онгоц маань бүр орой 7 цагт ниснэ. Тэр болтол бид яахын, тамирчид ядарч болохгүй, хүч тамир алдагдана гээд урсгаж өглөө.

Орчуулагч охин ч хамаг чадлаараа л орчуулж байв.Гэтэл гэнэт билет бичсэн JALийн Япон дахь оффисийн ажилтан гээд эрэгтэй эмэгтэй 2 хүн ирээд өөрсдийгөө Кавабада, Юки           гэж танилцуулав.Тэд монголчууд руу дөхөж ирээд та нарыг оруулахгүй гэж байна. Та нар эндээ нисэх буудлын зочид буудалд амарч хоноод маргааш цааш аялалаа үргэлжлүүлнэ үү гэж учирлангуй бөхөлзөн тайлбарлахад, Сайнаа ах шууд л бидэнд буудалд орох мөнгө байхгүй, тийм юм байхгүй гэж тас зөрөв.Нөгөө 2 ч бөхөлзөөд л учирлаад л гуйгаад л, та нарт идэж уух нөмрөх юм авч ирье гэлээ.Энэ үед цаг оройтсон шөнийн нислэгүүд бууж ирж байлаа. Шинээр нислэг буун зорчигчид орж ирэх бүрдээ л монголчуудыг харан сонжицгооно. Залуусын хувьд орж л байвал тэр ичих нтр огт алга болжээ.Төд удалгүй бакетласан ундаа, хоол /бенто/, нөмрөх нөмрөг /адель/ зэргийг бөөнөөр нь авчирч өгөв. Хамгийн гол нь билет бичсэн компани үүнд том буруутан болж байгаа нь илт байлаа. Гаалийн шалганы оффист цал буурал толгойтой ахлагч нь бололтой Япон өвгөн Монголчуудыг харж нээх доогтой инээвхийлэн толгой сэгсрэн Кавабада руу зандрангуй ярих нь буруутгаад байгаа бололтой. Ийнхүү 2 цаг шахам өнгөрлөө. Замдаа алжааж ядарсан залууст суух суудал хомс тул газраар сууцгаалаа.

Үүнийг харсан гаалийн ажилтангууд энд газар сууж болохгүй гээд л гараад ирэхийн, тэгээд бид хаана суухын гээл маргацгаана. Гэнэт Сайнаа ах манай элчинтэй холбоод өг гэвэл: дуртай нь аргаггүй тэг тэг утсаар ярьж болно гэв.Сайнаа ах элчингийн консултай нь учир байдлаа хэлж ойлгуулан ярилцаж байснаа гэнэт дуу нь чангаран:-Та нар ер нь яах гэж энд сууж байгаам бэ, Монголчуудынхаа эрх ашгийг хамгаалахгүйн бол, битгий худлаа маяглаад бай, та нар ер нь юу хийдгийн гээд уурсаж эхэллээ.-Нөгөө Япон өвгөн бахдалтай нь аргаггүй инээмсэглэн зогсох нь та нарыг элчин сайдын яам чинь тоох уу, хүчин мөхөс шүү дээ гэсэн байдалтай байлаа. Утсаа ууртай нь аргаггүй таслаад муусайн юмнууд хүрээд ир гэсэн чинь өнөөдөр Баасан гариг бүгд Наритагаас хол газар явж байна гэнээ. Шоудаж байгаа л юм шиг байна. Наадуул чинь оруулахгүй ш дээ чимээгүй байж байгаад маргааш Тайланд руугаа нис л дээ гэж байна. Туслах боломжгүй л гэж байна хэмээн хэлснийг нь дамжууллаа.Сайнаа ахын толгойд гэнэт нэг арга орж ирсэн бололтой.-Залуучуудаа, ингэцгээе. Одоо дараагийн нислэгийн зорчигчид бууна, яг тэр үед нь газраар суугаад замбараагүй байдал үзүүлцгээе. Тэгвэл Япончууд нэр төрөө бодоод өөрөөр хандаж  магадгүй гэлээ.-Шалганы өрөөнөөс нэгэн залуу гарч ирээд нөгөө пасспортоо хураалгасан 2 бүсгүйг орчуулагчтай нь дуудаад аваад орчихлоо.

Хэсэг хугацааны дараа гарч ирцгээхэд Сайнаа ах яасан юу болсон, элдэв тамга дардас дарчихаагүй биз гэвэл:-Энэ Ганаагийн пасспорт нь өмнө нь хилээр орж байгаад хар даруулж байсан гэсэн бүртгэлтэй юм байна ш дээ. Сая компьютрээсээ гаргаад ирлээ. Одоо өөрт нь байгаа нь цоо шинэ пасс юм байна, гэхдээ сая энэ 2 ын пасс дээр юу ч дараагүй ээ гээд орчуулагч санаа алдлаа.Учир нь Япон дарга өвгөн та нарыг ерөөсөө оруулахгүй ээ гэж түүнд хэлжээ.Ингээд нөгөө сүүлийн арга болох газраар нэг сууж золбин царайлах, үймүүлэх аргаа хэрэглэхээр шулуудацгаалаа.2,3 н буултын дараагаар нөгөө өрөөнөөс өвгөн дарга их уурласан царайтай гарч ирээд за та нарт нэг боломж олгьё. Та нарын тээшийг шалгаад зүгээр бол шууд орууллаа гэж хэлэхэд үнэн сэтгэлээсээ хөөрсөн залуус дуу нь чангаран босоод ирлээ. Нөгөө билетний компанийн ажилтан Кавабада ч гэсэн даган баясав.Эд нарын ачааг наашаа аваад ир гэж хэлээд, бүгдэнгийнх нь тээшний хуудсуудыг хураан авлаа.Одоо л...Эд нарын ачааг наашаа аваад ир гэж хэлээд, бүгдэнгийнх нь тээшний хуудсуудыг хураан авлаа. Залуус өөр өөрийн ачаа тээшээ конверэн дээр өргөн гаргаж, нээцгээн үзүүлэхэд бэлэн болсоноо хэлвэл дарга Япон өвгөн хүн тус бүрийн өмнө зогсож, өөрсдөөр нь ачаагий нь гаргуулан шалгаж байлаа.Ачаа тээшнээс юу юу гарсан гээч: Ээ бурхан минь.

Уг нь энэ тамирчидийн баг нь хамтарсан бэлтгэл хийхээр дэлхийн халуун орны нэг руу нэгдсэн нэг зохион байгуулалттай явж байгаа ш дээ. Ачаа тээшний хувьд энэ утга учир бүрэн алдагджээ.Гарч ирсэн зүйлийг тоочьё доо: Ий, 1,5 литрийн ундааны саванд хийсэн айраг /нийт 10 гаран литр/, мармеладан чихэр /набор/ 15 хайрцаг, төрөл бүрийн эмүүд / хүн тус бүрээс/, бэлгэвч хайрцагаараа/кондом/, архи дахиад л хүн бүрд 4,5 шил, ноолууран эдлэлүүд,халуун орон руу явж байгаа мөртлөө дандаа өвлийн хувцас /учир нь одоо 2 сар дундуур болж байгаа харин Тайландад дунджаар 35 хэм байгаа/, хиам гэх мэт.Тамирчин гэдгийг илэрхийлэх ганцхан зүйл нь залуусын яг одоо өмссөн байгаа өөр өөр өнгийн бэлтгэлийн өмд цамц, пүүз байлаа. Ганц ч тамирчин гэхээр эд хэрэглэл гарч ирээгүй юм даа.Өвгөн дарга толгой сэгсрэн өрөө рүүгээ явж орохын өмнө гэнэт эргэн харж зогсоод, Уучлаарай та нар тамирчид биш бололтой.

Та нарын ядахдаа нэгнээс нь жудогийн хувцас гарч ирсэн бол гэснээ, ер нь багаараа явж байгаа тамирчид гэдэг чинь нэг ижил цүнхтэй хувцас хэрэглэлүүд  нь ижил нэг /ариун цэврийн хэрэглэл нь хүртэл/ байдаг юм ш дээ. Наад талын энэ шаардлагыг хангахгүй байна даа. Уучлаарай гээд Кавабада руу харсанаа визгүй иргэдэд билет бичиж өгдөг танай компанийн буруу өөрсдөө учраа ол гэлээ.Ингээл бүгд дууслаа даа. Арай ч дээ залуусаа та нарт би бээжинд эм тан авч явж болохгүй гэж хэлсэн биз дээ гэж Сайнаа ах уурлах нь битгий хэл дуу нь сулхан гарч байлаа. Бүгд чив чимээгүй, бодол болон сууцгаана. Гэнэт Сайнаа ах за зүгээр зүгээр буцахдаа орцгооноо, энэ нэг ийм новшийн дарга дээр таарчихлаа. Тайландаас буцахдаа билетээ Наритагаас өөр онгоцны буудлаар буухаар солиулчихья, тэгээд жудогийн хувцас нтр аваад, бэлтгэлээ хийчихээд буцаж явна гэхэд бол оруулна доо гэж хэлэхэд бүгд нээрэн тийм ч юмуу гээд царайд нь найдварын оч гялс хийлээ.Одоо бүгдээрээ чимээгүй энэ хэдийн санал болгоод байгаа буудалд хоночихьё гээд Кавабадаг даган явцгаалаа. Ихэнх нь Японд тосох ёстой байсан хүмүүс рүүгээ, монгол руу гэр рүүгээ таксфоноор юу болсоноо мэдэгдэж амжлаа. Ингэж мэдэгдэхдээ өөрсдийнхөө ачаанаас болсон тухай огт дурссангүй, харин энэ өвгөн Япон гээл огт өөр хүн рүү, өөр шалтгаан тоочиж байгаа нь өөрсөддөө буруу өгдөггүй, хир халдаадгүй монгол хүний занг илэрхийлнэ.Маргааш нь залуус оройн 7 цагийн орчим арлын Япон орох зорилго нь солигдож, Японы Нарита онгоцны буудлаас Тайландын Бангкок онгоцны буудлын зүг нислээ.

Билетний маршрут нь: Улаанбаатар-Нарита-Тайланд,  Тайланд-Нарита-Инчёон-Улаанбаатар гэж байсан юм даа.Одоо ингээд буцахдаа Япон руу орно гэсэн итгэлээр Тайланд улсыг  зорих боллоо.19 хүний 90 хувь нь залуус болохоор энэ болж байгаа үйл явдлыг сэтгэлийн хөөрөл, дэврүүн сэтгэлээр хүлээж авч байгаа нь Сайнаа ахын хувьд ашигтай бөгөөд, боломж олгож байсан юм. Түүний дотор хэрхэн харанхуйлж байсныг тэд хараад л мэдэрч байлаа.Оройдоо Тайландын онгоцны буудал дээр бууцгаалаа. Аялал урт үргэлжлэх нь дээ. Сонирхолтой ч юмуу.

4000 доллараар Япон ч орно, Тайландад ч амарна гэхээр./Дараагийн хэсэгт Тайланд орноор аялацгаана , манайхан ч амралтыг жинхэнэ утгаар нь эдэлдэг хүмүүс дээ. Хэрхэн амрахыг нь харцгаах уу _ _ _./Бангкок бол дэлхийд дээгүүр орох томоохон онгоцны буудлуудын нэг бөгөөд  Инчёон Нарита Токёо Шерметовын онгоцны буудлуудтай хэмжээгээрээ адилхан боловч зорчигчдийнхоо тоогоор хөл хөдөлгөөнөөр, онгоцны буух талбайгаараа илүүтэй харагдаж байлаа.Монголын баг тамирчдыг буунгуут халуун орны бүгчим агаар пүнхийн угтан авлаа. Бүгд ачаагаа чирсээр буцаж орсон гээл төсөөлөхөд талын монголын хээрийн салхинд өссөн залууст ямархуу байсан нь илт байгаа биз.Информаци гэсэн нэгэн цонхон дээр ирж хаана хямд буудал байдаг, түүнд хүрэхэд хэрхэн ямар унаагаар явах талаар зөвлөгөө аваад эргэтэл нэгэн онгоцны буудлын секурити албаны ажилтан бололтой Тайланд залуу:-Сайн байцгаана уу, Би та нарт Бангкок хотын төвд хямдавтар буудал олж өгч тусалья .Энэ микронд суучих хүргээд өгнө гэвэл Сайнаа ах за явцгаая бидэнд ямар сонголт байх биш гээд унааныхаа хөлсөн дээр тохиролцоод хөдөллөө. Онгоцны буудлаас нилээн зайтай бараг цаг гаран яваад төвд байрлах нэгэн зочид буудлын үүдэнд ирэхэд шөнийн 12 цаг болж байлаа. Буудлын үнийг нэг хүний 12 доллараар тохироод, эхлээд 10 хоногоор тооцоогоо хийцгээлээ. Учир ньУчир нь Сайнаа ахын толгойнд Тайландад хонох ёстой нийт 20 хоногийнхоо тоог багасгаж, нислэгийнхээ хугацааг нөгөө л JAL ийн онгоцны билет бичдэг салбараар урагшлуулах бодол байлаа. Энэ  хэрвээ бүтвэл түүнээс гарах нийт зардал алдагдал багасах юм л даа.Ингээд маргааш өглөө 10 цагийн орчим бүгд сэрцгээн Сайнаа ахын өрөөнд цугларав. Сайнаа ах Япон буцаж орох тухай нэг ч үг цухуйлгасангүй, харин өнөөдрөөс эхлээд хэрхэн сайхан амрах уу яаж зугаатай цэнгэх үү гэж л ярилцаж байлаа. Гэхдээ Сайнаа ах өмнө нь Тайландад ирж байсан ч байж магадгүй сэтгэгдэл төрж байлаа.

Тайландын мөнгөний нэгжийг БААД гэнэ, юм нь харин ч нэг хямдхан даа. 1 шил муухан виски 5000 төгрөг шүү дээ. Хүмүүс нь урт нимгэн өмд дээгүүрээ нимгэн пудволк, тэгээл углааш /шаахай/ Ингээл болоо. Гэхдээ ганган нь дэндсэн охид бүсгүйчүүд байнаа бай на. Хамгийн нүдэнд туссан юм нь юу вэ гэвэл залуучууд нь эрэгтэй эмэгтэйгүй нарийхааан , туранхай, чөрчөөк юм байна. Туяхан биетэй том алаг нүдтэй бүсгүйчүүд нь золушкагийн туфль шиг гоё гуталнууд өмссөн нь эгдүүтэй харагдана. Тэгээд гудмаар дүүрэн наль наль хамраараа дуугарч ярьсан хүмүүс.

Бараг бүх хүмүүс нь гэрийнхээ үүдэнд жижиг бизнес эрхэлнэ. Бүх нийтээрээ англи хэлээр ярьцгаана. Манай залуус ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд англи хэлээр ойлголцож байгаа нь бахархмаар байлаа. Гэхдээ 5 настай балчираас эхлээд 80 настай Бангкок эмээ англи хэлийг сурчихаад дуржигануулж байгааг нь харвал аргаггүй л аялал жуулчлалын хот юм даа гэж хэлмээр байв. Монголчууд ч гэсэн төрөлхийн хэлний авьяастай гэгддэг хүмүүс бага наснаас нь англи хэлийг сургавал богинохон хугацаанд ийм мундаг болно доо гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа.Залуус эхлээд нимгэн хувцаслахаар болж захын зүг цонхгүй жижиг автобус маягийн бүхээгтэй машинд шахалдан 2 хуваагдаж сууцгаалаа. Гэхдээ хотын хаана байрлахаасаа хамаараад өөр өөр хэлбэр маягийн захтай юм байна. Энэ удаад хотын захад байрлалтай зах зээл дээр ирцгээлээ. Үүдэнд нь ирэхэд яг л манай хар зах дүрээрээ, үнэ ханшаа ярилцаж тохиролцож дээш доош буулгалцаж эндээс аваарай нааш ирээрэй гэж орилолдох нь тун төстэй мэт байлаа. Хүнсний зах барааны зах нь 2уулаа зэрэгцээд нэг дээвэр доор байдаг юм байна. Далайн далдуу модны зурагтай нимгэн даавуун өмд, дээгүүрээ майк, хуруутай сандалуудыг нэгэн жигд шахуу худалдан авцгаав. Шшш гаалиар гарахдаа л ингэж жигд хувцасласан байсан бол гэж бодогдох ч хүн байсан л байлгүй дээ.

Хүмүүсийнх нь яриа удаан сонсуул чихэнд чийртэй, нилээн хашгирч ярьдаг аялгатай, сонссон хүн удаан сонсвол амархан ядарахаар байлаа.Буцах замдаа замын хажуугаар байрлах хувь хүмүүсийн цайны газарт тахианы шөл будаатай авахад амт шим маш муутай, будаа нь жижигхэн, шөл нь цэхийсэн цагаан байлаа. Суунгуут л мөстэй аягатай ус өгөөд халбага савх өмнө нь тавьж үйлчилнэ. Сайнаа ах бүгдийг нь дааж байгаа мөн өлсөж байсан учраас амттай байна шүү гээд л идэцгээв. Хажууд нь шарсан хуурсан тахиа гахайны махан хоол байсан ч гэсэн цөөн хэд нь тэр хоолноос захиалж сайхан хооллоцгоов. 

Буудлын хажууханд нөгөө онгоцны буудалд таарсан залуутай таарахад, тэрээр  ээж, дүү, эхнэртэйгээ ойрхон амьдардагаа хэлж, эхнэрээ танилцууллаа. Эхнэр нь 10 жилийн 10 р ангийн хөөрхөн бондгор охин байв.Туслуулах зүйл байвал манай эхнэрт хэлээрэй Бангкок хотоор аялуулах унаа хөтөч хүсвэл хэлээрэй гээд их л эелдэгээр алга хавсран мэндчилж байлаа. Гэрийнхээ хажууханд байрлах буудлыг бидэнд зааж өгч хэрвээ тэр зааж өгсөн хүмүүс нь буудалд буусан тохиолдолд тэр буудлаас хувь хүртдэг бизнес хийдэг бололтой. Хажууханд байрлах жижигхэн багтаамж бүхий seven eleven дэлгүүрт орвол хамгийн түрүүнд ууттай мөс нүдэнд туслаа / 5-10, 20 кг аар савласан ууттай мөс/. Тэр мөсийг гадаа нэгэн хогийн машин шиг хэлбэртэй автомат машинаар үйлдвэрлэдэг юм байна. Томоо дөрвөлжин мөсийг тэр автомат руу оруулаад жижиг дөрвөлжин болгож уутлаад худалдаална. Мөс бол Тайланд улсын хүнсний гол хэрэглээ юм байна даа гэж өөрийн эрхгүй л бодогдлоо.Үдэш болж жинхэнэ амьдрал одоо л эхэлж байгаа мэт гудамжны шөнийн гэрлүүд өдөр мэт гэрэлтүүлж, худалдаа наймаа, шоу үзүүлбэрүүд энд тэндгүй дуу хуур, шарсан хуурсан хоолны худалдаа гээд үнэхээр л амралтын газрын үнэр мэдрэмж ханхийж байлаа.Гудмаар нь турьхан хөл гартай бүсгүйчүүд богино банзал шорт өмсөн гунхан алхалдана. Дуу чимээ нь өдрийн амгалан тайван байдлыг бодвол хамаагүй илүүтэй байх бөгөөд шөнийн амьдрал нь жуулчдын хувьд зугаатай байдаг нь илт харагдаж байлаа. Үзэж харах зүйл ихтэй гудмаар хөлхөлдөх хүмүүстэй зэрэгцэн монголын баг тамирчид томоохон талбайн зүг алхацгаалаа.

Талбайн зүгээс амплаггед тоглолт бололтой их дуу чимээ гарч  байлаа. Ойр хавьцаа нь нөгөө хар том том нисдэг жоом, мэлхий, могой, гээд есөн шидийн амьтдыг модонд сүлбээд шарчихжээ. Яанаа юу вэ гээд залуус пүү паа болцгоож байхад, зарим нэг нь саваагүйтэж мэлхийний махнаас  нь идэж үзвэл махсаж яваа залууст таалагдлаа ./ккк тэрүүхэндээ өөртөө таарсан махтай юмаа мэлхий чинь/ Жоом авч идсэн нэг нь чихэрлэг юм байна гээд л шар шар хийтэл зажилна.Талбайн эсрэг талд лам нар шоу үзэхээр морилон ирж сууцгаалаа. Сонин байгаа биз? Орчин үеийн түс тас хийсэн дуу чимээтэй тоглолтыг орхимж хаясан, үсээ мөлчийтөл хуссан ламхай банди нар бөөнөөрөө тухлан сууж үзнэ гэхээр. Монгол охидууд сахилгаггүйтэн ламхай нарын хажууд очин зогсож зургаа даруулах гэтэл ичээд улайгаад орхимжоороо ам хамраа дараад бөөн юм боллоо. Ингээд маргааш өдөр нь хотын төв орж дэлгүүр хоршоогоор орохоор унаа тэргээ зохицуулаад бүгд амрахаар өрөө өрөө рүүгээ орсон боловч нэгд халуун, хоёрд нойр нь хүрэхгүй байсан учраас хажууханд байрлах жижигхэн баарны зүг явлаа. Дотор нь өндөр өндөр зөөгч бүсгүйчүүд нааш цааш хөлхөлдөнө. Караокетай болохоор нь дуу дуулах гэсэн боловч олигтой дуу байсангүй . Буудлаасаа Япон руу бэлгэнд өгөх гэж байсан монгол караокетай си ди г тоглуулж дуулцгаалаа. Гэрээсээ гараад 4 хонож байгаа ч дуу эхлэхтэй зэрэгцэн чангаар хүч түрэн дуулцгааж байгаагаас нь харахад л гэрээ, эх нутгаа санагалзсан байгаа нь  илт байлаа. Дэндүү дээ даанч дэндүү дээ ... гээд монгол дууг Тайландын нэгэн асарт хадаацгааж байгааг нь харахад бахархмаар огшмоор омогшмоор байлаа. Харин монгол гэдэг орныг Тайландчууд түй ч мэддэггүй юм байна лээ дээ. Харин 20 хонохдоо жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн дээ монгол залуус маань.Ингээд нөгөө хөлхөлдөх охидуудыг ажин суух Төөгий ,Аагий, Хүлэгээ 3 Соёлоо орчуулагчийг дагуулаад үүдэнд нь суух том биетэй Америк шар залуу дээр очлоо.

3 залуу хүүхэн авахаар ярьж эхэллээ. Үнэ ханшаа тохиролцоод бүтэн шөнөөр авахаар болоод Хүлэгээ буудлын зүг өрөөгөө зохицуулах гэж явлаа.Өрөөндөө ороод удаагүй байсан Соёлоог Аагий дуудан гаргаж ирээд хүүшээ нөгөө хүүхэн чинь эрэгтэй юм байна ш дээ /гомо/ буцаад нөгөө эзэн дээр нь очицгооё гэлээ. Ингээд удаан ярилцсаны эцэст мөнгөө арайхийж аваад хүүхнээ буцаалаа. Тайланд эрчүүдийн тэр хүүхэний дүрд хувилсан нь хэн ч хараад мэдэгдэхээргүй, дэндүү туяхан согоонууд байсан болохоор андуурсан нь аргаггүй ээ. Залуусын уур ч хүрэх шиг бас инээд ч хүрэх шиг 3 биенээ баахан шоолж аваад унтаж амарцгаахаар өрөөний зүг явцгаалаа.Маргааш өглөө эрт хотын төв рүү явах замдаа Тайланд орны зам тээвэр, дэд бүтцийг гайхан шагшихаас өөр хэлэх үг алга байлаа. Маш сонин хийцтэй байшин барилгатай, цагдаагийн төв газар нь зааны хэлбэртэй байх жишээний түүнчлэн бурхан буддагийн сүм дугана ихтэй юм байна. Алтан шаргал оройтой шашны барилгууд өнгө чимнэ, түүний өмнө суниан мөргөх мөргөлчид жуулчдын сонирхлыг ихэд татаж байлаа.Нэгэн том их дэлгүүрийн үүдэнд ирээд машинаа орой 8 цаг гэж ирээрэй гээд буцаалаа.Дотогш орвол агааржуулалт сайтай, 1 давхарт нь хөл массаж, гоо сайхан, шивээсний үйлчилгээ, түргэн хоолны газрууд гэх мэт дан үйлчилгээний байгууллагууд байрлана. 2 давхараас дээш өргөн сонголт бүхий барааны тасгууд байрлах нь гайхалтай. Охидуудын шуналын оч гялс мялс хийж нүд хужирлахаар олны дунд орж явцгаалаа.

Харин залуусын сонирхлыг шивээсний газар татаж байв.Төрөл бүрийн ката

62 сэтгэгдэл