ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын тэмцээн ирэх сарын 2-4-нд ОХУ-ын Сахад болно.
Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас 10 тамирчин, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүч үзэх юм. Тодруулбал,
Зургаа дахь удаагийн тэмцээнд манай улсаас 10 тамирчин, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор хүч үзэх юм. Тодруулбал,
- 57 кг-д Б.Мөнхзориг, Б.Түмэнцогт, С.Ойдов,
- 65 кг-д Т.Тулга, Э.Бямбадорж,
- 86 кг-д Б.Билгүүн, Э.Батмагнай,
- 92 кг-д Ч.Алтангэрэл,
- 97 кг-д А.Нармандах,
- 125 кг-д М.Лхагвагэрэл нар тус тус зодоглоно.
Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд Д.Хүдэрбулга 2011 онд, Э.Тэмүүлэн 2017 онд мөнгө, Э.Бэхбаяр, Л.Жавзанжамъян, Б.Номиндалай, Э.Оюунболд 2011 онд, Э.Мөнх-Эрдэнэ 2014 онд, З.Занабазар, Т.Тулга нар 2016 онд хүрэл медаль хүртэж байжээ.
12 сэтгэгдэл