Синьхуа агентлагийн мэдээ: 20-нд, Мальдивын парламент онц хурал хуралдуулж, онц байдлын хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргажээ.
Мөн өдөр, Мальдивын парламентын 85 гишүүний 40 нь хуралд сууснаас 38 гишүүн онц байдлын хугацааг сунгахыг дэмжсэн байна.
Парламентын дарга Абдулла Масех онц хурал эхлэхээс өмнө хэлэхдээ: улс даяар онц байдалд байгаагийн улмаас Үндсэн хуулийн дагуу энэ удаагийн хуралд оролцох парламентын гишүүдийн тоонд тусгай шаардлага тавиагүй юм гэжээ.
Далайнтуяа
2 сэтгэгдэл