|

Фейсбүүк сонгуулийн сурталчилгааг хянана

Фейсбүүк сонгуулийн сурталчилгааг хянана

 

"Фейсбүүк” компанийн зүгээс АНУ-ын сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой сурталчилгааг худалдан авах хүсэлт илгээсэн хүмүүсийн байршлыг шалгадаг болохын тулд АНУ-ын шууданд ил захидал илгээхээр төлөвлөжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Кэти Харбатын мэдэгдсэнээр тэрхүү ил захидал нь сурталчилгааны захиалгыг хийж, түгээхэд хэрэгтэй тусгай кодоор сурталчилгаа гаргагчийн хаяг руу илгээгдэх аж. "Фейсбүүк” нь АНУ-ын сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон эсэхийг шалгаж буй хэрэгтэй холбоотойгоор ийнхүү шийдвэр гаргажээ.

 

Тус улсын 2016 оны сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон хэрэгт ОХУ-ын 13 иргэнийг буруутган шалгаж байгаа билээ. Холбооны мөрдөх товчооны зүгээс тэднийг америкчуудад зориулан Фейсбүүк, Инстаграм гэх мэт олон нийтийн сүлжээгээр дамжуулан улс төрийн сурталчилгаанд сар бүр олон мянган доллар зарцуулж байсан хэмээн буруутгаж байгаа юм. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров үүнийг эрс үгүйсгэж байгаа юм. Гэвч энэ шийдвэр нь бүхий л асуудлыг шийдэж чадахгүй ч, зөв эхлэл нь байж чадна хэмээн хатагтай Харбат үзэж байгаа аж.

0 сэтгэгдэл