|

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ХУРИМЫН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖЭЭ

ХАКҮХО М.ДАВААЖАРГАЛ ХУРИМЫН ОЙГОО ТЭМДЭГЛЭЖЭЭ

 

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакүхо М.Даваажаргал болон түүний эхнэр Саяако Вада нар хуримын ойгоо өчигдөр тэмдэглэжээ.

Энэ тухай их аварга цахим хуудастаа "Өнөөдөр хуримын 11 жилийн ойн өдөр байлаа” хэмээн бичиж, эхнэртэйгээ хамт авахуулсан зургаа оруулсан байна.

Хакүхо Японд сүмо бөхөөр барилдаж эхлээд, дөнгөж жюүрё зиндаанд дэвшээд байх үедээ ирээдүйн эхнэртэйгээ танилцсан гэдэг. "Ёкозүна болсны дараа Саяако нэвтрүүлэгч болчихоод намайг зурагтаар мэдээлээрэй гэж хэлж байснаас бид хоёрын үерхэл эхэлсэн” гэж Саяако нэгэн ярилцлагадаа дурджээ. Мөн тэрбээр Хакүхогийн цайлган цагаан сэтгэл, сүмод хандах цэх шулуун чанар, ариухан бодол санаанд нь татагдсанаа хэлж байсан юм.


Саяако 1984 онд төрсөн, Токиогийн алдартай Гакүшюүин их сургуулийг дүүргэсэн, сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Хосууд 2007, 2001, 2016 онд төрсөн гурван охинтой, мөн 2008 онд хүүтэй болсон юм.


0 сэтгэгдэл