|

Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлжээ

Сар шинийн барилдаанд хамгийн олон удаа Дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлжээ

 

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулжээ. Энэ жил 55 дахь жилтэйгээ золгож буй Улсын баяр наадмын дараа орох чансаа өндөр барилдааны сонин хачнаас хүргэе.
 
  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоожээ. 
 

 
  • Алдарт хоёр Мөнх аварга 22 насандаа заан цолтойдоо түрүүлж байв. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт юм.
 

 
  • Улсын аварга Хадбаатар гурван удаа түрүүлэхдээ Ишгэн, Цэрэнтогтох, Долгорсүрэн нарын Өвөрхангайн бөхчүүдийн үзүүр түрүүнд орхиж байв.
 

 
  • Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жил дараалан их шөвөгт шалгарч дээд амжилт тогтоожээ. /1988-2002/ Х.Баянмөнх 8, О.Балжинням Д.Сумъябазар нар 7, Ж.Мөнхбат Д.Мөнх-Эрдэнэ нар 6, Д.Цэрэнтогтох А.Сүхбат нар 5 жил дараалан их шөвөгт шалгарч байв.
  • Д.Цэрэнтогтох 5 удаа үзүүрлэжээ. Д.Сумьяабазар 4 удаа үзүүрлэснээрээ түүний араас бичигдэж байна.
  • 1963, 1967, 1988, 2008, 2011 оны барилдаанд их шөвөгт аварга цолтон шалгарч байсангүй.
  • Аварга цолонд хүрээгүй зургаан бөх түрүү авсан нь Ч.Өвгөнхүү, Б.Ганбат, И.Доржсамбуу, Л.Сосорбурам, Ш.Мөнгөнбаатар, Ч.Санжаадамба нар юм.
 

 
  • Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын аваргууд анх түрүүлэхдээ заан цолтой байв.
  • Улсын начин цолтой түрүүлсэн хоёр бөх байдаг нь хоёулаа Алдарынх юм. Гавьяат дасгалжуулагч Ч.Өвгөнхүү, ардын багш О.Балжинням нар улсын начин цолтойдоо түрүүлж байжээ.
  • Улсын цолгүй байхдаа түрүүлсэн анхны бөх бол Чимэдрэгзэнгийн Санжаадамба юм. Тэрбээр цэргийн хурц арслан цолтойдоо түрүүлж, бага наадмын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм.
 

 
  • Х.Баянмөнх аварга хамгийн олон удаа буюу 18 удаа их шөвөгт үлджээ. Б.Бат-Эрдэнэ 17, Ж.Мөнхбат 12, Д.Цэрэнтогтох 11 удаа их шөвөг буюу түүнээс дээш шалгарч барилдаж байв.
 

 
  • Улсын баяр наадамд 17 удаа шөвгөрч арслангуудаас дээд амжилт тогтоосон Уламбаярын Мижиддорж ганц удаа буюу 1967 онд л их шөвөгт шалгарч байжээ.
  • Улсын цолгүй байхдаа үзүүрлэсэн хүчтэн бол Батжаргалын Ганбат бөгөөд түүнээс хоёр жилийн дараа Ц.Магалжав үзүүрлэж байв. Харин хамгийн анх, улсын цолгүй байхдаа их шөвөгт шалгарсан хүчтэн бол Алтайн Дугарын Нэмэхбаяр юм. Нэмэх начин 1981 онд гурван дархан аваргатай үлдэж дуулиан тарьж байв. 2008 онд Ширбазарын Жаргалсайхан өнгөрсөн хоёр жилийнхээ түрүү бөхчүүдийг орхин шөвгөрч Нэмэхбаяр начингийн амжилтыг давтжээ.
 

 
  • Хоёр Мөнх аваргууд дөрвөн удаа тэргүүн байр булаалдаж гуравт нь бага Мөнх орхиж байв. Бат-Эрдэнэ Балжинням нар гурван удаа үзүүр түрүүнд шалгарч бүгдэд нь Бат-Эрдэнэ орхижээ.
 

 
  • Одоогийн байдлаар Хэнтий 13 түрүү, Төв 12 түрүү, Увс 11 түрүү, Өвөрхангай 5 түрүү, Архангай 5 түрүү, Булган 2 түрүү, Сүхбаатар 2 түрүү, Хөвсгөл, Сэлэнгэ нэг түрүү аваад байна.
  • Нийт 19 бөх л энэ наадмуудын түрүүг хуваан авчээ.
  • Цагаан сарын барилдаанд түрүүлсэн бөх тэр жилийнхээ улсын баяр наадамд түрүүлсэн тохиолдол 22 удаа давтагджээ. Хамгийн сүүлийн жишээ нь Г.Эрхэмбаяр аварга билээ.
 

 
  • Цагаан сараар түрүүлсэн бөх улсын наадмаар үзүүрлэсэн тохиолдол 8 удаа гарч байв.
  • Үзүүрлэсэн бөх улсын наадмаар түрүүлсэн тохиолдол Ж.Мөнхбат 66, 74 онуудад, Х.Баянмөнх 68 онд, Б.Бат-Эрдэнэ 99 онд, 2006 онд Д.Сумъяабазар
  • 1965, 1967, 1969, 1971, 1973, 1976, 1980, 1985, 1987, 2003 онуудад цагаан сараар барилдаагүй бөхчүүд улсын наадамд түрүүлжээ.
  • Улсын начин цолтойдоо үзүүрлэсэн гурван бөх байдаг нь Л.Дашдаваа, Ё.Ишгэн, Ду.Батбаяр нар юм.
Эх сурвалж: МҮБХ
 

0 сэтгэгдэл