|

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр буюу 2018 оны нэгдүгээр сарын 10-ны 13:00 цагт хуралдана. Тус хуралдаанаар "Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай” УИХ-ын тогтоолын төсөл, "Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай, Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ.

Мөн Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцох талаар болон "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх этгээдтэй байгуулах гэрээний төслийн хэлэлцээний явцын тухай мэдээлэл сонсох юм.

 

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН

1.

Өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг бүрэн хориглох тухай*

Ө.Энхтүвшин

2.

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн талаар авах арга хэмжээний тухай

Г.Занданшатар

3.

Төрийн өмчит зарим хуулийн этгээдийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Г.Занданшатар

4.

"Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг нээлттэй хувьцаат компаний хэлбэрт шилжүүлж нийт хувьцааны тодорхой хэсгийг иргэдэд эзэмшүүлэх тухай*

Г.Занданшатар

5.

Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Н.Энхболд

6.

Журам шинэчлэн батлах тухай (Цэргийн гэрээт алба хаах)

Н.Энхболд

7.

Консулын газар нээн ажиллуулах тухай

Д.Цогтбаатар

8.

Монгол Улсын Засгийн газар ХБНГУ-ын Франкфурт хот дахь сэргээн босголтын банк хоорондын нэмэлт зээлийн хэлэлцээрийн тухай (Дарханы ДЦС)

Ч.Хүрэлбаатар

9.

"Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршилын тухай” УИХ-ын тогтоолын төсөл

Ц.Нямдорж

10.

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.Нямдорж

11.

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулж Засгийн газрын санал, дүгнэлт авахаар ирүүлсэн Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Ц.Нямдорж

12.

Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарын санаачлан боловсруулсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт

Ц.Нямдорж

13.

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл (Азийн авто замын сүлжээгээр авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай)

Ж.Бат-Эрдэнэ

14.

Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөр батлах тухай

Б.Батзориг

15.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай (Засгийн газрын 2003 оны 173 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт "Амьтан , ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд экспортын гэрчилгээ олгох журам”)

Б.Батзориг

16.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

ТАНИЛЦУУЛАХ АСУУДАЛ

17.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын тухай

Г.Занданшатар

18.

Батлах хамгаалахын сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Н.Энхболд

19.

Гадаад харилцааны сайд Давосын чуулга уулзалтад оролцох талаар

Д.Цогтбаатар

20.

"Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх этгээдтэй байгуулах гэрээний төслийн хэлэлцээний явцын тухай

Ж.Бат-Эрдэнэ

21.

Танилцуулга

Б.Батзориг

 


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл