|

ӨГИЙНУУР СУМЫН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛАВ

Саяхан хуралдсан Архангай аймгийн  Өгийнуур сумын Иргэдийн төлөөлөгчидийн хурлаар тус сумын Засаг дарга Л.Алтангэрэлийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг хэлэлцээд, ажлаа хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзээд, сумын Иргэдийн төлөөлөгчидийн олонхийн саналаар огцруулсан байна.

2015 онд Зах зээл ба Бэлчээрийн менежментийн төслийн хүрээнд 79,0 сая төгрөгөөр баригдсан өвс тэжээлийн агуулахыг /өвсний фонд/ сумын төвөөс 10 орчим километрийн зайд бариулж, өөрийн хамаатны нөхрийг сахиулаар ажиллуулсан байна. Энэ хүн нь удалгүй өөрийгөө боомилж үхсэнээс болж одоо тэр өвсний агуулах эзэнгүй  харуул хамгаалалтгүй, ашиглалтгүй болжээ. Агуулахад хадгалсан өвс тэжээлээ алдаад одоогоор авсан өвс тэжээл нь ЗДТГ-ын хашаандаа хураалгаастай байна.Энэ нь сумын засаг даргын ажлын  менежмент муутай холбоотой гэж үзжээ.

    16145

    Эзэнгүй хээр барьсан  өвсний агуулах нь одоо хоосон.

1614716146

                       ЗДТГ-ын хашаандаа өвс,  тэжээлээ хураажээ.

2013 оны эцсээр орон нутгийг хөгжүүлэх сангийн 65,0 сая төгрөгөөр халуун ус шинээр баригдсан байна. Ашиглалтанд орсон цагаасаа эхлэн үйл ажиллагаа нь доголдож халуун хүйтэн усны тохиргоогүй нэг бол хүйтэн нэг бол хэт халуун ус гоожиж хүн шалзлах шахдаг, хаалга үүд нь түгжээгүй, бохир нь буцаж гардаг үнэр танар нь ойртохын аргагүй болсон гээд  анхнаасаа л иргэдийн шүүмжлэлд дарагдаж байжээ. Засаг дарга  найз Д.Алтантариадаа халуун усаа ашиглалтанд оруулаад л шинээр нь хүлээлгэн өгсөн байна. Тэр нь үлгэн салган ажиллуулж байгаад ажиллахгүй болгоод буцааж ЗДТГ-таа хүлээлгэн өгчээ. Одоо цонхнууд нь бүгд хагарсан, байнгын ажиллагаагүй, үсчин нь ажилладаггүй,, 21-р зуунд халуун усгүй иймэрхүү өнгө төрхтэй Өгийнуурчууд амьдарч байна..

1614816149

БНСУ-ын ‘’Ногоон Ази’’ ТББ-ийн тусламжтайгаар SAMSUNG корпораци 2014 оноос эхлэн  тэрбум гаруй  төгрөгний хөрөнгө оруулалтыг Өгийнуур суманд хийсэн байна. Уг байгууллага нь ундны усны худаг,  ус түгээх машин, төсвийн байгууллагуудын барилгад нь засвар хийж, зарим тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэн боловч өнөөдрийг хүртэл худгийг нь онгойлгож, усны машинаар нь айл өрхүүдэд ус түгээлгүй 3 жилийн нүүр үзсэн. Өөрийн эхнэр Б.Бадамханд нь Соёлын төвийн эрхлэгч бөгөөд эхнэрийнхээ удирдаж байгаа  байгууллагад 60 сая гаруй төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн боловч мөн л  үүд хаалга нь хаалттай, соёлын ямар ч арга хэмжээ зохион байгуулдаггүй. Иймд сумын засаг даргын сул үлбэгэр ажил хариуцах чадваргүй, гэр бүлийн засаглал тогтоосон ийм байдалд нь дүгнэлт хийж тус байгууллага нь гэрээгээ 2017 оны 11 дүгээр сард цуцалжээ. Монгол Улсын Газрын тухай хуулиар гадаадын иргэн аж ахуйн нэгжид газрыг зөвхөн ашиглуулдаг байтал тус хуулийг  зөрчин БНСУ-ын ‘’Ногоон Ази’’ ТББ-д газар эзэмшүүлсэн нь  илэрч, иргэд төлөөлөгчдийнхээ эсэргүүцэлтэй тулгарч аргагүй эрхэнд газрыг ашиглуулах болгон өөрчилсөн 50 га газарт нь Ногоон төгөл байгуулах зорилгоор маш их хэмжээний мөнгө хөрөнгө хүч зарцуулж, дээрх байгууллага олон мянган мод тарьсан байна. Тэр төгөлийн мод одоо хариуцах эзэнгүй, санхүүжилтгүйн улмаас ирэх хаврын ургалтын байдал, цаашлаад ногоон төгөл болох эсэх нь  бүрхэг болоод байгаа юм.

 16150

  ЗДТГ-ын хашаанд   3 жил ашиглалтгүй  байна.

16151

Барьж байгаа нь: Одоо огт ашиглаагүй бас л 3 жил болжээ.

2013 онд Ахмадын өргөөг 70,0 сая төгрөгөөр шинээр нь барьж ашиглалтанд оруулсан боловч өнөөдрийг хүртэл тэнд ямар ч үйл ажиллагаа явагдахгүй, эзэнгүй, ашиглалтгүй өнчин ганц байшин өдий хүрч байна.Энэ нь бас л иргэдэд хүрсэн зөв ажил болж чадаагүй байна.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочин:
    Das einzige Problem, das ich mitreplica uhren shop den Everest-Gurten habe (und von dem ich verstehe, dass es ein Problem ist, wenn man die meisten Gummi- oder Nicht-Armband-Gurte an eine Rolex anlegt) ist, dass das Material so nahe am Uhrengehäuse (und der Lünette) eingekeilt ist es macht das Drehen rolex replicader Lünette schwieriger. Sie können tatsächlich sehen, wie eng es in diesem Bild ist.Schweizer Replik-Uhren Jetzt macht Everest einige Träger, die ihre eigenen festen Endenverknüpfungen enthalten, die wahrscheinlich dieses Problem abschwächen würden, aber ich mag einfach nicht, wie sie aussehen. Und meine Hoffnung ist, dass sobald das Band mehr „eingebrochen“ wird, dies weniger ein Problem wird.