Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 2. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 6. Бархасвадь гараг. Дэлгэрүүлэгч одтой, таван шар мэнгэтэй, цагаан бич өдөр.
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Ус
Өдрийн наран 8 цаг 05 минутад мандан, 17 цаг 56 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Хайр дурлалаа илчлэхэд тохиромжтой өдөр. Хосуудын харьцаа романтик байна. Чин сэтгэлээсээ хайрладаг хүн чинь өнөөдөр танд гэнэтийн бэлэг барина. Гэр бүлийн харьцаагаа хамгаалж элдэв хэрүүл хов живээс болгоомжил. Эрүүл мэндээ анхаар. Эрүүл агаарт гарч салхинд сайн алх. Хэрэгжүүлж эхэлсэн төсөл дээрээ шинэ хамтрагчтай болох асуудлыг сайн шалга.
ҮХЭР (4/20-5/20)
Ажилд шумбасан өдөр. Үдээс өмнө шинэ төсөл гэрээнүүдээ дахин хянаж, урьдын гэрээ хэлэлцээрүүдэд шинэ зүйл нэмэх магадлалтай байна. Та толгой өндийх завгүй байна. Ажил дээр чинь хуйвалдаан үүсч болзошгүй. Үд дундаас хойш хэвийн горимоор ажиллаж шинэ ажил хэргээ тунгаах, эхлэх боломжууд олдоно. Ажлынхантайгаа өөрийн үзэг бодлоо хамгаалан, хэрүүл зөрчил үүсгэх цаг биш. Спорт болон урлагаар хичээллэхэд тохиромжтой.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хууч өвчнөө эмчлүүлэх, ардын эмчилгээ хийлгэхэд таатай. Ардын эмчилгээ, бариа засал хийхэд тохиромжтой. Та ажлын төслүүд дээр шийдвэрийг хялбархан гаргах чадвартай байна. Өөрийн үйлдлийг зөв гэдэгт итгэлтэй байвал бурууг бусдаас хайх хэрэггүй. Шийдвэр гарга гэхдээ бүх талаас нь анхааралтай ажигла. Энэ өдөр хортой зуршил байвал бүү гарга.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ажил хэргийн олон асуудал гарна. Зайлшгүй нөхцөл байдалд буулт хийж сурвал танд ашигтай. Цаг нь болтол тэвчээртэй хүлээ. Зөвшилцөлд хүрэх нь идэвхтэй үйл ажиллагаа явуулах боломж олгоно. Дараа нь та нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадна. Цаг хожиж өөрийнхөө нүүдлийг иртэл морины хөлд суу.
АРСЛАН (7/23-8/22)
Та хууртагдаж төөрөлдөнө. Гэхдээ үнэнийг олох эрлээсээ бүү ухар. Хэнд ч үл итгэж, түгшүүртэй болно. Хэвийн байдал удахгүй эргэн ирэх тул бүү сандарч мэгд. Өөрийн асуудлуудаа бүү хэтрүүлэн үнэл. Бүх юм бүтнэ гэж өөртөө итгүүл. Өөрөөсөө илүү хүнд байдалд буй хүмүүсд бүүрч хүнд байгаа гэж өөрийгөө тайвшируулна. Жолоо барих, ганцаараа хүмүүстэй уулзахаас зайлсхий.
ОХИН (8/23-9/22)
Хувийн амьдрал ярвигтай болж хөрөнгө мөнгөний азгүй явдал, гомдол цөхрөлөөр дүүрэн байх бололтой. Илт бүдүүлэг байдалтай тулгарвал илүү ухаалаг байсан нь ялах болно. Хүрсэн амжилтдаа бүү хана. Хүч чадвараа хөгжүүлэх шинэ сэдэл эрж ол. Биеийн эрүүл мэнд, хоол боловсруулах системдээ онцгой анхаар.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Бодол санаагаа хэрэгжүүлэхэд сайн өдөр. Ажил хэргийн уулзалт хийвэл амжилттай болно. Ихээхэн биш ч гэсэн санхүүгийн байдлаа дээшлүүлэх магадлалтай. Үдээс хойш ажлын ачаалал, үүрэг даалгаврын хэрэгжилтээс болж хэцүү байдалтай тулгарна. Өөрийн бодож төлөвлөснөөр санаагаа илэрхийлж бусдаас давуу тал олж чадна.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Аливаа зүйлд суралцахад сайн өдөр. Таны оюун ухаан эрч хүчтэй байна. Оюун ухаан, саруул сэтгэхүй өндөр байгаа тул энэ нарийн ажил хэрэг эсвэл мэдлэг олох хичээл, сурлаганд зориул. Ихэнх хилэнцийнхэн ажил, амьдралынхаа ойр зуурын асуудлыг зохицуулах гэж хэт ядрахаас болгоомжил. Үүний оронд алсын хараатай том ажил хэргийн зорилт тавьж ажилла.
НУМ (11/22-12/21)
Эрүүл мэндээ бэхжүүлэх өдөр. Хоорондоо холбоотой үйл явдлуудаас улбаалан таны эрүүл мэнд суларна. Даарч хөрөхөөс болгоомжил. Харилцаа холбоо тогтоох ажилд ач холбогдол өгөх нь үр дүнтэй. Энэ танд маш бага хязгаарлагдмал боломжинд зоригтой, ашигтай үйл ажиллагаа явуулах боломж олгоно. Сэтгэл санаагаа өөдрөг болгож сайн сайханд тэмүүл. Хоол ундандаа анхаарах цаг болжээ.
МАТАР (12/22-1/19)
Гэр бүл, хайр сэтгэлийн хувьд азтай явдал тохиолдох өдөр. Ажил мэргэжил, хичээл сурлага, шинжилгээ судалгаандаа амжилт олно. Хайртай хүнтэйгээ хамт чухал худалдан авалт хийнэ. Чухал бичиг баримт дээр сайн шалгаж гарын үсгээ зур. Засаг захиргааны болон олон нийтийн байгууллагад хандсан хүсэлт шийдэгдэнэ.
ХУМХ (1/20-2/18)
Хэдийгээр их хүндрэл учрахгүй боловч түрүү сарын сүүлээр ажлын ачаалал эрч хүч, эрүүл мэндэд тань таагүй нөлөө үзүүлсээр байна. Эрүүл мэндээ хайрла. Эд хөрөнгөнд хэт шуналгүй биеийн байдалаа тогтвортой байлгахад анхаар. Сайтар төлөвлөсөн гэрээ хэлэлцээрүүд амжилттай болж ашиг авчирна.
ЗАГАС (2/19-3/20)
Тайван амгалан байдалтай өдөр. Биеийн эрүүл мэндээ сайн анхаарвал ерөнхий төлөвөөрөө тайван хэвийн өдөр. Гэрийн ажилд оролцох нь үр өгөөж багатай байна. Найзуудтайгаа, сонирхолтой хүмүүстэй уулзалт хий. Хэтрүүлэлгүй зугаацаж цэнгэхийг зөвлөж байна. Мэргэжилдээ ур чадвар өндөр найз нөхөд чинь чухал шийдвэр гаргахад чинь тусална.
0 сэтгэгдэл