|

Энэ өдрийн зурхай /2017.01.26/

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 26. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал 

бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 26. Ангараг гараг. Суулга одтой, гурван хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. 

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага
: Авахуй 
Суудал: 
 Уул

Өдрийн наран 8 цаг 14 минутад мандан, 17 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Бусадтай харилцахад таатай өдөр. Танихгүй хүн ч таарсан танд өөрийгөө гайхалтай илэрхийлэх боломж олдоно. Дотны хүнээ энхрийлж, халуун дотно сэтгэлээр хандвал ямар ч гомдол тэр дороо мартагдана. Таны эрүүл мэнд хүүхэд шиг эмзэг байгаа тул дархлаагаа дэмжээрэй. Өөрийгөө найдвартай, итгэлтэй эерэг энергитэй хүмүүсээр хүрээлүүл. Далд санаатай, хуурмаг сэтгэлтнүүдээс эвтэйхэн зайлсхий.


ҮХЭР (4/20-5/20)

Тогтвортой өдөр. Материаллаг байдал тогтвортой байна Өчигдөр, өнөөдрийн хийсэн бүхэн тань алдагдлыг багасгаж ирээдүйгээ бага ч атугай өөдрөгөөр харахад хүргэнэ. Эмчилгээ, урьдчилан сэргийлэх арга хэмжээ эхлэхийг зөвлөж байна. Нэгэнт давахгүй хүчин зүйлд зоволгүй сайхан амрахад энэ өдрийг ашигла. Буяны ажилд оролцохыг зөвлөж байна. Залбирал үйлд, алсыг хар.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хирэндээ л олз омогтой өдөр. Дандаа гиеүрч сууна гэж юу байхав. Явсан нохой яс зууна. Та нэмэлт орлого олж, дотныхоо хүмүүсийг байрлуулах бэлэг авна, бага зэрэг илүү мөнгө ч гарна.Гэр ахуйн цахилгаан техник, гар утас, компьютер авахад тохиромжтой. Өөртөө зориулж санаандгүй бэлэг ав. Заримдаа аз гэдэг сохор байдаг. Эргэж харахад гэмгүй.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Шинэ өвөрмөц санаанууд гаргах чадвартай байна. Өрсөлдөөнтэй нүүр тулахаас бүү зайлсхий. Ирээдүйн амжилтад хүргэх түлхүүрийг гартаа чанга атга. Харин үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжих болно. Тиймээс эргэлзэх зүйлгүй санаагаа ажил хэрэг болгож эхэл. Гэхдээ хэт ядрахаас сэргийлж, уран зохиолын хөгжилтэй ном уншиж, үзвэр үзэж алжаалаа тайл. Оройн мэдээ таныг хямрааж болзошгүй тул, сайн нягтал.


АРСЛАН (7/23-8/22)   

Шинэ төсөл амжилт, санхүүгийн аз авч ирэх өдөр. Хувь заяа таны өмнө жижиг бэрхшээлүүдээр саад тавих боловч та түүнийг даван гарч чадна. Ивээн тэтгэгчээ алдаж магадгүй. Гэхдээ үүнийг ашиглан тантай холбогдох өөр хамтрагч гарч ирнэ. Хэрвээ та ил байгаа асуудлуудаа шийдэж чадсан бол дараа нь далд байгаа саадуудыг давж гарах шаардлага өнөөдөр тулгарна.


ОХИН (8/23-9/22)

Бүх зүйл байрандаа байж, амар амгалан байх хэрэгтэй. Ер бусын зүйлийг хүлээх хэрэггүй, гэхдээ урьдчилан төлөвлөх ч хэрэггүй, гэхдээ нөхцөл байдлыг хурдан шийдэхэд бэлэн бай. Ид шид гэж байхгүйтэй адил, бүгд төлөвлөгдсөн зүйл ч гэж байхгүй. Хамгийн гол нь замбараагүй өрсөлдөөнд та алдсан ч бай хурдан шийд гаргах шаардлагатай болно. Та өнөөдөр аж ахуйн ажлаа гялалзтал амжуулах боломжтой. Таны үгийг сөрдөг зарим хүмүүс тантай эвтэй байна.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Хуучин асуудлуудаар хүмүүстэй муудалцах магадлалтай. Энэ нь таний ажил хэрэгт ямар нэгэн хугацаагаар саад болно. Иймд ялихгүй зүйлст бүү санаа зов, уян хатан байгаарай. Бүх зүйл аяндаа эерэг тийш эргэнэ. Өөртөө итгэлтэй байвал хувийн амьдралд тань тустай. Хайр дурлалаа илэрхийлж гэрлэх шийдвэр гаргахад тохиромжтой цаг үе иржээ. Гэр бүлийн зөрчил хэрүүл маргаанаас холуур байхыг хичээ.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Үнэнч харьцаагаар дотны хүмүүсээ өөртөө татах өдөр. Хамт олон, удирдлагатайгаа харьцаагаа хэт жүжиглэлгүй байгаа байдлыг үнэнээр ойлгуулж чадвал таны үнэлэмж илт өснө. Хуучин залхмаар ажлаа бүү хий. Мэргэжлийн, дуртай ажилдаа цаг гарга. Гадны муу нөлөөллөөс болгоомжил. Атаархуу хүмүүсийн хутгасан хов хор уршиг тарьж мэднэ. Шинэ эд зүйл худалдан авах, хэт их хоол идэхээс зайлсхий.


НУМ (11/22-12/21)

Ходоод, нойр нь өвддөг хүмүүс сарын сүүл рүү болгоомжтой байх хэрэгтэй. Та хоол боловсруулах эрхтнээ сөрөг зүйлсээс хамгаалах хэрэгтэй. Хэт тослог, хэт халуун ногоотой хоол хэтрүүлж идэх, архи уух хэрэггүй. Гэр бүлд үл ойлголцол гарсан ч удахгүй эвлэрнэ. Хамгийн гол нь эрүүл мэнд гэдгийг өдөр бүр санаж аиллах хэрэгтэй. Амрах цагтаа амарч, хоолоо тохируулж хэвш.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр та ажлаа гялалзуулахыг хүсэн, машид хичээнэ. Гэвч амьдралын нөхцөл байдал ингэх боломжийг танд олгохгүй. Хэт санаагаар ухахаас зайлсхий. Дотныхонтойгоо харьцахдаа ердийн эелдэг байдлаа хадгал. Таны санхүүгийн байдал тогтворгүй байна. Төлөвлөөгүй зарлага, орлогоос татгалз. Эцсийн дүнд саад бэрхшээлийг давж чадвал ямар ч салбарт санхүүгийн амжилт олно.


ХУМХ (1/20-2/18)

Тэмцэлтэй өдөр. Амьдралд бүх зүйлс эрс өөрчлөгдөнө. Бүх зүйлсийг төлөө тэмцэх өдөр. Ганц хүн айл болдоггүйг санаж сайн хамтрагчтай хамт зүтгэ. Бүх зүйлд туйлын анхааралтай ханд. Бичиг баримтаа сайн нягтлан шалгахгүй бол эвгүй байдалд орох байх. Зүтгэлтэй байдлаараа бүү бардамна.


ЗАГАС (2/19-3/20)

Эмх замбараагүй өдөр. Зарим үед өглөө буруу хөл дээрээ боссон мэт мэдрэмж төрнө. Ийм үед нэг бол сүсэг бишрэлд бүхнийг даатгах, эсвэл юу ч болоогүй мэт хэнэггүй дүр эсгэхээс өөр аргагүй. Өөдгүй хүмүүс зөвхөн өөрийн "би"-дээ бүх зүйлээ захируулан, эрээ цээргүй аашлана. Таны сонирхол бусдын сонирхолтой нягт холбоотой байдаг тул хувиа хичээсэн үзэл туйлын аюултай гэдгийг ойлгож тэдэнд автах хэрэггүй. Тэнэгүүдтэй тэрсэлдсэнээр та өөрийгөө гутаан доромжлож байна гэсэн үг. Тэнгэрийг сайн хар.

0 сэтгэгдэл