|

М.Ичинноров: Бүх насаар хорих ял бол цаазаас ч илүү том ял

М.Ичинноров: Бүх насаар хорих ял бол цаазаас ч илүү том ял

Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн санаачлагын талаар нэлээд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагаас холбогдож, үзэл бодлоо илэрхийлэхийг минь хүссэн тул энд товчхон санаагаа буулгахаар шийдлээ. 

1. Монгол улсын 2017 оны 7 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад хүүхэд хүчирхийлэн амь насыг нь бүрэлгэсэн тохиолдолд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Энэ бол цаазын ялнаас илүү том ял гэж үздэг. 

2. Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл голдуу гэр бүлийн хүрээнд явагддаг. Урд нь манайд цаазаар авах ял байсан. Илрэлт муу байдаг гэдгийг Хүчирхийлэлийн эсрэг төвийн захирал болон бусад учир мэдэх хуульчид, хүний эрхийнхэн ярьдаг байсан. Хохирогчид, ар гэрийнхэн гэр бүлийн хүнээ илрүүлэн цаазлуулах дургүй байдаг. Цаазаар авах ялыг сэргээснээр ийм төрлийн хэрэг илрэлтэнд сөргөөр нөлөөлөхөөс гадна гэрчийг буюу хохирогчийг устгах байдал гарахыг үгүйсгэхгүй. 

3. Цаазаар авах ялыг халаагүй АНУ-ын цаазтай мужуудад гэмт хэргийн гаралт бага, эсвэл бууралттай гэсэн ойлголт байдаггүй байх нь. Түүнчлэн цаазгүй газар гэмт хэрэг ихэссэн гэсэн үзүүлэлт байдаггүй. Зарим судлаачдын ярьж байгаагаар гэмт хэргийн гаралт нь харьцангуй бага байдаг байна. 

4. Олон улсын эрх зүйн чухал ойлголт энд байгааг мэдэх хэрэгтэй. Манайх нэгэнт нэгдэн орсон олон улсын гэрээг заавал хэрэгжүүлэх "binding principle" байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид RULE OF LAW буюу эрх зүйт төр, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх үүргийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн. Үүндээ үнэнч байж хэрэгжүүлэх ёстой. 

5. Цаазын ялыг халсан явдал биднийг олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө нэр хүндтэй болгосон нь үнэн. Одоо Монгол улсад Европын холбоо үүд хаалгаа нээж, бид ч ЕХ-ны конвенцуудад бас нэгдэн орж эхэлж байна. Энэ бол бидний хувьд хөжлийн чухал алхам. Үүнд хаалт хийх алхам хийж болохгүй. 

2017.11.29

МАНЖААГИЙН ИЧИННОРОВ, Хүний эрхийн зүтгэлтэн, хуульч

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл