|

АН-ынхан МАН руу чулуу шидэж эхэллээ

 
 АН-ынхан МАН руу чулуу шидэж эхэллээ
-МАН-ын дотоод хэрүүл туйлдаа хүрч, нам доторх намүудад хуваагдах шахахад АН-ынхан үүнийг нь өдөөх маягтайгаар улстөржиж байлаа-
 
Монголчууд арай л элгээрээ мөлхчихгүй, цагийн урсгалаар амьдрах гэж чадан ядан урагшилж байсан цаг саяхан. Зэрвэс харвал мөнөөх хатуу хөтүү шилжилтийн үе ард хоцорч, цаг сайхан болсон мэт. Гэвч нийт массаар ажвал бид дэлхий ертөнцийн хөгжил дэвшил, хүн төрөлхтний замналаас даанч хол тасран үлджээ.
 
Тиймээс Монгол Улсад нэн түрүүнд маш тогтвортой бодлого, тууштай төр засаг л хэрэгтэй. Чухам иймийн учраас л 2016 онд монголчууд АН-д зохих дүнг нь өгч, харин МАН-д өндөр итгэл хүлээлгэн төрөө даатгасан билээ. Өөрөөр хэлбэл, МАН парламентын 76 суудлын 65-ыг авснаар дангаар эрх барих боломжтой болсон. Хэдийгээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид хоёр дахь Засгийн газрынхаа нүүрийг үзсэн ч тартагтаа тулж, туйлдаж тамирдсан Монгол Улсыг сэхээж, хөл дээр нь босгох ажлыг мэргэжлийн Засгийн газар эхлүүлж, үүнийг нь У.Хүрэлсүхийн кабинет үргэлжлүүлж байгаа.
 
2012-2016 онд Монголын эдийн засаг чухам ямар хэмжээнд хүрснийг АН-ынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болсны дараа УИХ-ын гишүүн З.Нарантуяа "У.Хүрэлсүх та эдийн засаг хүнд байна гэж битгий ярь. Гадаад худалдаа маш сайн байгаа үед та ажиллах гэж байгаа шүү. Мэргэжлийн Засгийн газар сайн ажилласан" гэж хэлсэн.
 
Одоо ч Монголын худалдаа, эдийн засаг, валютын нөөц, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтмол хурдаар өсөж байгаа. Тиймээс л Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ маш идэвхтэй ажиллаж, Засгийн газрыг чанартай бодлогоор хангах л шаардлагатай хэмээн хэлж байсан билээ. Тэрбээр энэхүү амлалтаа биелүүлж ажлаа авсан цагаасаа эхэлж яаж ажилладгийг АН-ынханд яруу тодоор харуулаад амжсан.
 
Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрыг толгойлохын зэрэгцээ МАН-ыг зангидаж, нэгтгэх, удирдах хариуцлагатай үүргийг давхар үүрсэн. Тэрбээр намын даргын тамгыг гардан авсныхаа дараа "Би эв эеийг хичээн ажиллах болно. Одооноос 33, 32-ын бүлэг гэх зүйл оргүй алга болж, урьдын адил хүчтэй, эвтэй МАН байх болно” гэсэн. Тэгэхээр УИХ дахь намын талцал, хагарал ч үгүй болно гэсэн үг. Энэ нь бодлого, шийдвэрт тун ч сайнаар тусах учраас шинэ Засгийн газрыг амжилттай ажиллана гэдэгт хэн хүнгүй итгэх болсон. Өөрөөр хэлбэл, монголчууд төр засагтаа дахин итгэх болжээ.
 
Гэвч улстөр л бол улстөр. МАН-ын эвдрэл Монгол Улсад ашиггүй байж мэдэх ч сөрөг хүчин болох АН-д томоос том боломж нээн өгөх нь дамжиггүй. Чухам тийм л учраас МАН-ын дотоод хэрүүл туйлдаа хүрч, нам доторх намуудад хуваагдах шахахад АН-ынхан үүнийг нь өдөөх маягтайгаар улстөржиж байлаа.
 
Гэхдээ МАН-ын XXVIII Их хурлын дараа арай өөр үр дүн гарсан учраас одоо Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй бүлэглэл нийтийн тархийг угаах ажиллагаандаа эрчимтэй орох болов. Өчүүхэн ч баримт нотолгоогүй дуулиан шуугиан, гүтгэлэг, асар их мөнгөөр зодож байгуулсан мэдээллийн хар нүхэндээ тэд олон нийтийг татан оруулахаар хөдөлж эхэлснийг бид юу эс андах билээ.
 
Мөнөөх л офшор, албан тушаалын наймаа, луйврын схемийн цуурхал. Гэхдээ бусдын булхайг уудлах гэж байгаа бол өөрсдөө цагаан мөртэй баймаар юм гэж олон нийт хэлэх болсон. Яг үнэндээ АН-ын зарим нэг болчимгүй үйлдлээс болж олон залуус буруутаж, ял сонсон, хоригдож, зарим нь харийн улсад бүгж, эх орондоо ч ирэх эрхгүй болчихсон. Бүр "Аюулгүй байдлыг минь хангавал мэдүүлэг өгнө” гэж мэдэгдсэн хүн ч бий.
 
Мэдээж МАН, АН-ын иймэрхүү хар пиард тийм ч амар бууж өгөхгүй байх. У.Хүрэлсүхийн тухайд МАН-ын өмнөх дарга нарыг бодвол зүрх зориг ихтэй, шулуун хүчтэй нэгэн. Түүнчлэн тэрбээр Их хурлын дараа багаа бүрдүүлэхдээ Д.Амарбаясгалангаар удирдуулсан, боловсролтой, туршлага, мэдлэгтэй залуусыг сонгосон. Тэгэхээр МАН-аас одоо л нэг гал гарсан хатуу шийдвэр, зоригтой бодлого гарна хэмээн олон нийт үзэж байгаа.
 
МАН-ын хашир ахмадууд ч улстөрийн бусармаг хатуу тоглоомонд залуу хүмүүс хурц дайчин оролцох байх хэмээн харж байгаа. Эсрэг хүчнийхний хувьд хэзээнээсээ монголчуудыг боловсролтой, ойлгож, ухамсарлах чадвартай байлгахыг дэмждэггүй байсан. Учир нь харанхуй бүдүүлэг ард түмнийг өөрсдийнхөөрөө залахад хялбар байдаг биз ээ. Юутай ч эв нэгдлээ эрхэмлэн хангаж чадсан МАН-ынханд АН-аас муу муухай зүйлийг шидэлсэн ч тэд өлхөн даагаад гарах чадвартай гэдгийг У.Хүрэлсүхийн Засгийн газар харуулсаар байгаа нь бодит үнэн.
 
 
С.Уул
Эх сурвалж: "Өглөөний сонин"

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл