|

Индонезид хулсны баавгай нутагшуулав

 
 Индонезид хулсны баавгай нутагшуулав

Саяхан Хятадын Сычуань мужийн хулсны   баавгай үржүүлж өсгөх Волун баазаас эр эм хос пандаг Индонезийн зэрлэг амьтны   хүрээлэнд шилжүүлсэн байна. 11-р сарын 26-нд Хятад, Индонезийн Хулсны баавгай   хамгаалах, судлах хамтын ажиллагааг эхлүүлэх ёслол Индонезийн Богор хотод   боллоо. Ёслолын арга хэмжээнд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч,   хатагтай Лю Яньдун оролцож: Энэ үйл ажиллагаа хоёр орон хоорондын амьтан   хамгаалах хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг харууллаа. Хулсны байвгайд   хайртай Индонезчууд удахгүй энэ хоёр хөөрхөн пандыг харах болно гэжээ. Энэ тухай   ХОУР-гийн сэтгүүлч Сүнь Муннин мэдээлж байна.

Энэ жил 7 нас хүрч буй "Цай То”, "Хү   Чүнь” нэрт хоёр панда Хятадын Хулсны баавгай хамгаалах, судлах төвийн Сычуаний   Я-Аний салбар төвд төржээ. Тэд хүний хүчээр үржүүлж, өсгөсөн Хятадын 500 гаруй   хулсны баавгайн дундаас төрсөн хос бөгөөд анх удаа Индонезод нутагшиж буй хулсны   байвгай юм. Хятадын Зэрлэг ан амьтан хамгаалах нийгэмлэгийн нарийн бичгийн дарга   Ли Чинвэнь энэ тухай танилцуулахдаа:

"2016 оны 8-р сарын 1-нд Индонезийн талтай   хулсны баавгайг хамгаалах, судлах хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан.   Гүй-Ян хотод болсон Хятад, Индонезийн хүмүүнлэгийн солилцооны механизмын хурлын   үеэр манай нийгэмлэг Индонезийн Зэрлэг ан амьтны хүрээлэнтэй хамтран ажиллах   тухай хэлэлцээрт гарын үсэг зурж 10 жилийн хугацаатай хамтран ажиллах зорилт   тавин ажиллаж байна. Хятад улсын Хулсны баавгай хамгаалах судалгааны төвийн   Волун баазын панда тус хамтын ажиллагааны хүрээнд багтсан юм.”

Хулсны баавгай хамгаалах судалгааны   төвийн дэд захирал Чан Хэминь: "Цай То”, "Хү Чүнь” хоёр пандаг сонгон Индонезод   нутагшуулж, судлахын учир нь удамшил зүй, менежмент, пандагийн биеийн байдал   зэрэг олон хүчин зүйлийг ерөнхийд нь бодолцож гарсан зохистой шийдвэр юм. Хоёр   панда орчиндоо түргэн дасан зохицож байна. Энэ нь орон нутгийн байгалийн   тааламжтай орчин нөхцөл, Индонезийн ажилтнуудын хичээнгүй арчилгаатай салшгүй   холбоотой юм” гэжээ.

"Маш сайн арчилж байна. Юуны түрүүнд эндхийн   цаг агаар тааламжтай. Агаарын температурын дээд тал нь 28 хэм, доод тал нь 14   хэм юм. Энэ нь хулсны баавгайд тун тохиромжтой. Эндээс тус улсын Үндэсний парк   тун ойрхон, газар зүйн байршил сайн. Манай хоёр панда өнгө зүс сайтай. Харин эм   панда Хү Чүнь жаахан таргалсан байна. Иймээс өчигдөр тэдэнтэй ярилцаж, түүнийг   5-10 кг-аар тураах санал тавьсан. Эр панда нь 127 кг байгаа нь тун тохиромжтой   хэмжээ. Эм нь 130 гаруй кг тул жаахан жин хасвал эрүүл мэндэд нь сайн гэж бид   зөвлөсөн.”

Индонезид хулсны баавгай нутагшуулав

Хулсны баавгайг сайтар арчлан хамгаална   гэдэгт Индонезийн тал итгэлтэй байна. Панда арчлан тэжээх багийн Индонез   ажилтан: "Хоёр хулсны баавгайн хоолны дуршил сайн, бие эрүүл, үсний сор сайхан   байна. Бид мэргэжлийн ур чадвар, мэдлэгээрээ Хятад улсын эрдэнэ болсон энэ   хөөрхөн амьтныг сайтар арчлан хамгаалах болно” хэмээн ярьж байлаа.

"Хоёр панда эрүүл сайн байгаа. Тэд Индонез   дэх шинэ гэр орондоо нэгэнт дассан. Бидэнд хулсны баавгайг сайтар арчлан тэжээх   боломж чадвар бий. Бид мэргэжлийн эмчтэй. Индонезийн Зэрлэг ан амьтны хүрээлэнд   ч маш олон мэргэжлийн хүмүүс байдаг. Энэ талаар ямар ч асуудалгүй.”

Индонезид хулсны баавгай нутагшуулав

11-р сарын 26-нд болсон ёслолын арга   хэмжээний үеэр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Лю Яньдун: "Хү   Чүнь”, "Цай То” хоёр панда Хятадын ард түмний сайн сайхны ерөөлийн хамт алс   далайг гатлан Индонезод ирсэн юм. Өхөөрдөм хөөрхөн хулсны баавгай улс орны зааг   хязгаараас давсан их хайрыг хүмүүст түгээх нь лавтай гэсэн байна.

"Хулсны баавгай бол найрамдлын элч. Алаг   панда хүмүүсийн сэтгэлийг ойртуулж, хоёр орны ард түмэнд сайн сайхны хамтын   дурсамж үлдээхийг хүсэж байна. Сая Индонезийн Зэрлэг ан амьтны хүрээлэнгийн   захирлын танилцуулгыг сонслоо. Эндхийн байгаль орчин маш сайн, Хятадын панда   амьдрахад зохимжтой. Индонезийн хулс пандад таалагдаж байна гэсэн. Жин нь хүртэл   нэмэгдсэн гэж сонслоо. Индонез бол тэдний хоёр дахь эх орон юм. Иймээс хоёр тал   Панда хамгаалан судлах хамтын ажиллагаа өрнүүлэхээр боломж болгож, манай хоёр   орны эдийн засаг, нийгэм, соёл, экологийн соёл зэрэг олон салбарын хамтын   ажиллагаагаа тасралтгүй гүнзгийрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэст нь, Хү   Чүнь, Цай То хоёр маань Индонез хэмээх энэхүү үзэсгэлэнт сайхан оронд жаргалтай   сайхан амьдрахыг хүсэн ерөөе.”

 

ХОУР


2 сэтгэгдэл