УБТЗ-ын дарга болох гэж нэлээд мөнгө цацсан гэгддэг Д.Жигжиднямааг эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчилтэй уг суудалд тухалсан гэж учир мэдэх хүмүүс нь ярьдаг. Тэр ч бүү хэл төмөр замын дарга болмогцоо түүнтэй холбоотой идэж уусан факт, халаа сэлгээ, эрх мэдлээ урвуулан ашигласан гэх мэдээллийг холбогдох албаны хүмүүс нь хэд хэдэн удаагийн хэвлэлийн хурлаар мэдээлж байсан.
Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргаар Д.Жигжиднямааг томилмогц олон нийт гайхаж байв. Учир нь түүнийг энэ суудалд тэнцэхгүй гэдгийг Оросын талаас мэдэгдэж байсан ч Д.Жигжиднямаа дарга улс төрийн хүрээллээр үү, эсвэл их мөнгө цацсных уу нэг л өдөр дарга болон заларсан. Учир нь Д.Жигжиднямаа нь янз бүрийн асуудалд хутгалдаж нэг хэсэгтээ л хэвлэлийн баатар болж байсан гэдгийг сануулах хэрэгтэй. Түүний хувьд тус нийгэмлэгт Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн замын орлогч даргын хашиж байгаад ОХУ-д болсон ТУЗ-ын хурлаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан билээ.
Өнгөрсөн хугацаанд Д.Жигжиднямаагийн талаар хэвлэлийн хуудаснаа хөвөрсөн зарим мэдээллээс онцлоё.
Баримт нэг: "Улаанбаатар төмөр зам”-ыг хувийн байгууллага мэт удирдан аж ахуйн нэгжүүдийг дарамтлах болсон гэх.
Баримт хоёр: Тээвэр хариуцсан орлогч даргын алба хашиж байхдаа Эрээнээс Улаанбаатарыг дайран өнгөрөх ачаануудыг саатуулан зөвшөөрөл олгохгүй байгаагаас орлого нь тасалдан багагүй хэл ам гарч байсан удаатай. Үүний улмаас хоёр хөршийн компаниуд арга ядахдаа ачаа бараагаа Манжуураар дайруулан Орос руу оруулах болоод удаж байгаа гэх.
Баримт гурав: Харин Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх бол заавал "Ийст Винд” гэх компаниар тээвэр хийлгэх ёстой гэсэн зарлигийг Д.Жигжиднямаа гаргасан нь нэг хэсэгтээ л асуудал тарьж байсан. Өөрөөр хэлбэл уг компанид давуу эрх олгосон. Энгийн төмөр замчид болон ачаагаа зөөлгөх гээд аргаа барсан компанийн захирлуудын яриагаар бол "Ийст Винд”-ийн ард Д.Жигжиднямаа байдаг гэх.
Баримт дөрөв: Д.Жигжиднямаа нь зөвхөн төмөр замын тээврийн үйл ажиллагаанд гараа дүрээд зогсохгүй худалдан авалтад нь оролцох болсон талаар ч эх сурвалж мэдээлж байсан. Үүний ганцхан жишээ нь Д.Жигжиднямаагийн төрсөн дүү Д.Жүгдэрням гэх эрхэм төмөр замд хэрэглэдэг бүхий л төрлийн мод болон дэр модыг нийлүүлээд удаж байгаа гэгддэг.
Баримт тав: Үүгээр зогсохгүй тэрбээр өөрийн
хүмүүстэйгээ нийлж Дархан, Сэлэнгийн бүсээс ачигддаг төмрийн хүдрийн
тонн тутмаас өөрийн дансандаа хувь хишиг авдаг тухай мэдээлэл ч
хэвлэлийн хуудаснаа хөвөрчээ.
0 сэтгэгдэл