|

Цацруулагч бүхий мэдээлэх самбар байрлууллаа

Цацруулагч бүхий мэдээлэх самбар байрлууллаа

 

2017 оны эхний 10 сарын байдлаар орон нутгийн замд Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 799 бүртгэгдэж, ослын улмаас 334 хүний амь нас хохирсон нь улсын хэмжээнд амь насаа алдсан хүний 77,5 хувийг эзэлж байна.

 

Иймд орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Булган аймгаас Хөвсгөл аймаг явах улсын чанартай авто замд дагуу зам тээврийн осол, хэрэг ихээр гардаг, гарч болзошгүй 2 цэгт урьдчилан сэргийлэх цацруулагч бүхий "МЭДЭЭЛЛЭХ САМБАР" байршууллаа.

 

Жолооч та ганцхан жолооны хүрд бус өөрийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг атгаж яваа гэдгээ бүү мартаарай хэмээн Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

1 сэтгэгдэл