|

Aloe гэж юу вэ?

Aloe гэж юу вэ?

 

Бид хамгийн сайн чанарын зуун настаар хамгийн дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.


Aloe Barbadensis Miller. Энэ нь хэл хугалмаар урт ч мэдэхэд илүүдэхгүй нэр.

400 гаруй нэр төрлийн зуун наст ургамал бий. Тэд бүгдээрээ дэлхийн эргэн тойрны хэт хуурай газарт ургадаг шүүслэг ургамал. Төрөл зүйл бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц ашиг тустай боловч олон мянган жилийн турш гайхамшигт тайвшруулагч чадвараараа олонд танигдсан нэг төрөл бол Aloe Barbadensis Miller юм.

Энэхүү ургамлыг манай эриний өмнөх 2200 оны үед Сумерийн шаварлаг эмийн найрлагад хэрэглэж байсан тухай тэмдэглэл бий. Зуун настын гоо сайхан болон эрүүл мэндэд үзүүлэх ашиг тусыг эртний Египет, Хятад, Грек, Ром, Энэтхэг, Араб улсууд магтан сайшаадаг байжээ. Форевер яг л эдгээр эртний иргэншлүүдийн адил зуун наст ургамлын тайвшруулах, тэжээллэг гайхамшигт чанарыг бишрэн шүтдэг.

Бид эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулахын тулд хамгийн сайн чанарын, хамгийн шилмэл зуун настыг хэрэглэдэг. Бид бүтээгдэхүүнээ хийдэг зуун настыг өөрийн талбайдаа тарьж ургуулдаг учраас бүтээгдэхүүнийхээ цэвэр орц найрлага, ашиг тусд бүрэн баталгаа өгдөг. 

Манай зуун настын бүтээгдэхүүнүүд Олон Улсын Зуун Настын Судлаачдын Зөвлөлийн Батламж Тамгыг түүхэнд анх удаа хүртэж байсан. Манай зуун настын бүх төрлийн бүтээгдэхүүний батламж гэрчилгээг олж хараарай. 

Бид дээд зэргийн чанартай бүтээгдэхүүн гаргахыг зорьдог бөгөөд таны авсан бүтээгдэхүүн яг л тийм байх болно.

2 сэтгэгдэл