У.Хүрэлсүх
Ерөнхий сайдаар батламжлагдсаны дараа чуулганы хуралдаанд суугаагүй
МАН-ын 28 гишүүн хэвлэлийн бага хурал зарлаж, энэ үеэр УИХ-ын гишүүн
Ө.Энхтүвшин "МАН ард түмний өмнө хариуцлага хүлээсэн. Тиймээс асуудлаа
дотроо ярих ёстой. АН-ын гишүүдтэй нийлж, Засгийн газраа огцруулсан.
Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд
маш эгдүүцэж байна. Эв нэгдлийг яаж хангах юм гэхээр хариулт байхгүй.
Өнөөдөр чуулган дээр амь насаа алдахаас айхгүй байна гэж ярьж байна.
Хэн хэнийхээ амь насанд хүрэх гээд байгаа юм бэ. 65 дотроо учраа
олчиход л болоо. Энэ бүхнээс харахад эв нэгдлийг хангаж чадахгүй. Улам
хурцдуулах юм байна гэж харж байна" хэмээн мэдэгдэж байсан юм. Тэгвэл
Ө.Энхтүвшингийн хүсэж байсанчлан шинэ Ерөнхий сайд "65-ын бүдүүн
бүлэг”-тэйгээ учраа олж, М.Энхболдын фракцтай тохиролцох алхамыг
эхлүүлсэн байж магадгүй байна.Тодруулбал, У.Хүрэлсүх нэг сарын настай
Засгийн газар байгуулж огцрохгүйн тулд Ардын нам дахь М.Энхболдын
фракцийн 31 гишүүнтэй тохирч тэдний төлөөллийг Засгийн газартаа багтаан,
эв нэдлийг хангаж ажиллая гэдэг буултыг эцсийн байдлаар хийгээд байгаа
аж.
Харамсалтай
нь У.Хүрэлсүхийн энэ мэт алхам Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан
МАН-ын 33 гишүүнд төдийлөн таалагдахгүй байгаа бололтой. Учир нь
М.Энхболдын фракцийг төлөөлж Д.Хаянхярваа, Ө.Энхтүвшин, О.Содбилэг,
Ц.Цогзолмаа нарыг засагт сайдаар оруулах нууц тохироог өнгөрсөн баасан
гарагт хийснийг МАН-ын Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж
нар олж мэдээд эрс эсэргүүцэж, гомдоллоод эхэлсэн сурагтай.
Тэдний
зүгээс энэ удаагийн Засгийн газарт багтаж ажиллах сайд нарын жагсаалтад
бичигдэж байсан ч энэ удаа Засагт орж ажиллахаас татгалзсан төдийгүй
"Зарчмаасаа ухарч М.Энхболд нартай үгсэн хуйвалдаж, Засгийн газраа
байгуулах гэж байгааг дэмжихгүй” гэдэг байр суурин дээр нэгдэж Ерөнхий
сайдад албан бичиг хүргүүлэхээр зэхэж байгаа юм байна.
Мөн
У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсролын сайдад нэр нь яригдаж байсан
Н.Учрал гишүүнд тус яамыг өгөхгүй, М.Энхболдын фракцид энэ яамыг өгнө
гэснээс үүдэж У.Хүрэлсүхэд гомдогсдын хүрээ энэ мэтээр цаашид улам бүр
өргөжин тэлж болзошгүй талаар эх сурвалж өгүүллээ.
Р.Улам-Оргих
http://www.zuv.mn/page/newsmore/14945
0 сэтгэгдэл