Монгол
Улсын гавьяат эдийн засагч Б.Осоржав "Эх орныхоо төлөө" хэмээх сан
байгуулж байгаагаа мэдэгдэн, 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө
өчигдөр хандивласан. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан энэхүү аяныг
дэмжиж буйгаа хэвлэлийн хурал зарлан мэдэгдэж, 100 сая төгрөг хандивлана
хэмээсэн.
Улс,
эх орныхоо төлөө гэсэн "өглөгч” гишүүний энэхүү үйлдлийг "Буян”-гийн
Жаргалсайхан шүүмжилжээ. Тэрбээр "Нэг жишээ татахад, УИХ-ын гишүүн
Б.Дэлгэрсайхан гэдэг нөхөр хямралаас гаргах хандив гээд 100 сая төгрөг
тэвэрч гүйгээд л байсан. Тэр хүний нүүрсний ордыг хурааж авах хэрэгтэй
шүү дээ. Б.Дэлгэрсайхан оффшорт мөнгөтэй л гэсэн.
Ард
түмний өмч баялгийг шанагадаж авчихаад тэр яагаад данхалзаад байгаа юм
бэ. Төмөртэйн ордыг Б.Дэлгэрсайхан бий болгочихсон юм уу. Социализмын
үед хайгуулыг нь хийчихсэн ард түмний л өмч. Хударгагүй, ёс суртахуунгүй
байдлыг нэг тийш нь болгомоор байна. Нийтийнхээ төлөө нэг нь зүтгэдэг
тогтолцоо руу орох цаг ирсэн. Тэгээд ч олон хүний амьдрал хүнд хэцүү
байхад мөнхийн ус уучихсан юм шиг ганцаараа тэр их мөнгөөр яах гээд ч
байгаа юм, ойлгодоггүй юм” хэмээжээ.
Угтаа бол "Буян”-гийн Жаргалсайхан л хэлсэн болохоос биш үнэн үг шүү дээ, ер нь.
Эх сурвалж: Мminfo.mn
0 сэтгэгдэл