|

Сөүл баллистик пуужин харважээ

 

Өмнөд Солонгосын арми өнөөдөр баллистик пуужин харвасан талаар "www.koreatimes.co.kr”  сайт мэдээллээ.

 

 

Армийнхан зүүн эргээс ойрын зайн "Hyunmoo” гэх баллистик пуужинг харвасан байна.

 

Пуужингийн тусгалын зайг Хойд Солонгосын Пунгрей цөмийн туршилтын талбайд тусахаар тооцож, харвасан талаар албаныхан өгүүлэв.

 

Хойд Солонгос өчигдөр зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийсэн билээ. Уг туршилтын хариуг Сөүл ийнхүү барьсан хэмээн тус улсын Ерөнхийлөгч Мун Жэй Ин мэдэгдэв.

 

Б.Дэлгэрцэцэг 

0 сэтгэгдэл