|

Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө

Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө

Нийгэм болоод улс төрийн хүрээнд дуулиан болсон хэд хэдэн хэрэгт прокурорын газраас анхаарал хандуулж, яаравчлах үүрэг чиглэл өгчээ. 

Өчигдөр  Улсын Ерөнхий прокурорын газраас Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорыг байлцуулан "60 тэрбум”, "Монголын төмөр зам”, "Оффшор данс”, "Шадар сайд У.Хүрэлсүхийг хууль бусаар мөрдсөн” гэх хэргүүдийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцтай танилцсан байна. Тэгээд тус хэргүүдийн шалгалтын ажиллагааг шуурхайлах талаар тодорхой үүрэг чиглэлийг ажлын хэсэгт өгчээ.

 

Хэргүүдийг прокурорын шийдвэрээр байгуулагдсан мөрдөн шалгах байгууллагуудын мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг шалгаж буй.

1 сэтгэгдэл