|

Энэ өдрийн зурхай /2017.08.09/

Энэ өдрийн зурхай /2017.08.09/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 09. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 17. Буд гараг. Чөдөр одтой, шар луу өдөр.

                          Барилдлага: Идэр 
                          Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
                          Суудал: Гал

 Өдрийн наран 5 цаг 43 минутад мандан, 20 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Өнөөдөр үүсэх таатай агшнууд ирэх сарын эхээр болзошгүй томоохон таагүй явдал, бэрхшээлүүдээс таныг сэргийлнэ. Туулсан замаа дүгнэлт хийхийн тулд өнгөрснөө бодоход гэмгүй. Гэхдээ цаашдаа туулах зам ирээдүйгээ бодоход бүр илүү.


ҮХЭР (4/20-5/20)

Жүжиглэлт хэрэгтэй нууцлаг өдөр. Амжилт олох гэх боловч бүтэхгүй. Танд ёс зүй дутаж байна. Өөрөө өөрийнхөөрөө бай. Гэнэтийн муу мэдээ авах нь дурлалт хосуудыг холдуулна. Хэрэв өөрийн тунирхуу, үл итгэгч байдлаа засч чадвал гэр бүл дэх элдэв шуугианаас зайлсхийх боломжтой. Арьс, үс, хумс гэмтэж болзошгүй.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Удаан хугацаанд арилгахад бэрхшээл тулгарахад алдаа гарах учир анхаар. Санасан бодлоо нууж байх. Томоохон бизнесмен, хувийн үйлдвэрлэл эрхлэгчид баримт бичигт гарын үсэг зурахад онцгой анхаарал болгоомжтой байх хэрэгтэй. Хуурамч мэдээ, нөхцөл байдлын буруу дүгнэлт нь амьдралд хүндрэл бэрхшээлийг бий болгоно. Дархлаа муудах, хоолой, амьсгалын эрхтэн өвдөх нягууртай байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Өнөөдөр ямар ч хэцүү зүйл гарсан сэтгэлээр бүү уна. Хүч тэнхээгээ хямгад. Эргэн тойрныхоо хүмүүст анхаарлаа хандуул. Өөрийнхөө материаллаг байдлаар оролдвол мөрөөдөж байсан боломжоо алдана. Харьцаандаа тайван байдлыг эрхэмлэ. Даргатайгаа, хамт олонтойгоо сөргөлдөж магадгүй. Буулт хийхийг хичээ, тэгвэл байдлыг намжаана. Эрүүл мэндийн асуудал гарч болзошгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Ойр дотны хүний зөвлөгөө дэмжлэг өөртөө илүү итгэлтэй болоход тань тус болно. Өнөөдөр мөн таны сэтгэхүй туушгүй, учир шалтгааны баримтгүй байх бололтой. Та шинийг мэдэхийг эрмэлзэнэ, эс болвоос хувийн бодлоо бусдад тулгах гэнэ. Энэ өдөр хувийнхаа ашиг сонирхолыг хойш тавьж олон нийтийнхэд захируулах нь тохиромжтой.


ОХИН (8/23-9/22)

Өнөөдөр ирээдүйн үйл ажиллагааныхаа үндэс суурийг тавина. Дээд байгууллагуудтайгаа харьцахад таатай өдөр. Шинэ ажил төрөл эрхэлж, чухал зорилтуудыг шийдэхэд хүрнэ. Бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой хүндрэлүүд гарч болзошгүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Уран бүтээлч хувь хүмүүст таатай өдөр. Тэд шийдвэр түргэн гаргаж чадна, Олонхи нь урьдчилан таамаглахын аргагүй байдалтай байна. Гэнэтийн нөхцөл байдал таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ. Мөнгө түргэн орж гарна. Хувь заяа бэлэглэсэн азтай боломжуудыг дэмий бүү үр.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Мэргэжил дээшлүүлэх боломж гарна. Хэн нэг нь хүссэн мэргэжлээ эзэмшиж өндөр цалинтай ажилд томилогдох боломжтой болно. Бүү яарч сандар. Хувийн эрх ашгаа идэвхтэй хамгаал, эс бөгөөд үйл явдал буруу тийшээ эргэнэ.


НУМ (11/22-12/21)

Муухай загнаж, онцгой үйлдэл хийх бөгөөд дараа нь үүнээсээ ичих болно. Энэ өдөр харилцан ойлголцох байдал огт үгүй байна. Амьсгалын эрхтний харшлын шинжтэй өвчин хүндэрнэ. Залхуурч болохгүй. Аливаа зардал гаргахаас зайлсхий.


МАТАР (12/22-1/19)

Нууцлаг өдөр. Хэнд, юунд итгэхээ зөв сонго. Буруу сонголтоос амьдралдаа алдаж болно. Шинэ бодол санаа тань хэрэгжихгүй удсан бол залуу хосууд өнөөдөр зоригтой үйлдэл хийхэд хүрнэ. Хувийн амьдралд хардалт сэрдэлтээс болж хэрүүл маргаан хайсны хэрэггүй. Нүд өвдөж, хараа муудах төлөвтэй байна. Хүчээ хэтрүүлэн зарцуулахгүйн тулд идэвхтэй үйл ажиллагаанаас татгалз.


ХУМХ (1/20-2/18)

Таныг биеэ жигтэй авч явж, шууд хариултаас зайлсхийж байгааг хайртай хүн тань мэдэж, сэжиглэх болно. Зөрчил маргаанаас зайлсхийхийн тулд төрөлхийн бусдын эвийг олох чадвар, дипломат арга барилаа ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ та өнгөрсөн сард ашиг хүртсэн авсан бол түүнийгээ хадгалж өсгөхийг хичээх нь чухал юм.


ЗАГАС (2/19-3/20)

Хайртай хүнтэйгээ муудалцахад хүрвэл харилцан буулт хийж маргаанаа шийдвэрлэж болно. Нигүүлсэнгүй байж бусдын хүсэлтийг биелүүл. Мэргэжлийн үйл ажиллагаагаа зохицуулах гэж үй олон оролдлого хийнэ. Бизнес эрхлэгчид харилцаа холбоо тогтоохдоо болгоомжтой байж, сайн танихгүй түншүүдийнхээ амлалтад бүү итгэ.


0 сэтгэгдэл