|

Энэ өдрийн зурхай /2017.08.01/

Энэ өдрийн зурхай /2017.08.01/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны наймдугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн Зуны адаг улаагчин хонь сарын шинийн 9. Ангараг гараг. Хонгорцог одтой, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр.

                          Барилдлага: Арвидах
                          Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
                          Суудал: Гал

Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ...

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


        ХОНЬ (3/21-4/19)

Таны хувьд бол энэ өдөр янз бүрийн эргэлзэх зүйл гарна. Та тэвчээртэй байгаарай. Энэ өдрийн маргаанаас болж гэр бүлээ аюулд учруулж болзошгүй. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Нөлөө бүхий хүмүүсийн хүндхэн хамааралд орох аюултай байгааг анхаар.


ҮХЭР (4/20-5/20)

Түрэмгий эрсдэлтэй алхам хийх өдөр. Хэн нэгэн нь мөрийтэй тоглож азаа туршихыг хүснэ. Гэвч аз түшихгүй л болов уу. Түүнчлэн луйварчдын золиос болох магадлалтай. Хялбараар мөнгө олох бодолд бүү авт. Хэрвээ та ихээхэн мөнгө алдвал хэцүүхэн байдалд орно. Зугаа цэнгэлийн тухай удаан хугацаанд март.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Эерэг, сөрөг өөрчлөлтууд бий болно. Энэ өдрийн үйл явдал өмнөх сарын гэр бүл дэх зөрчилдөөнтэй хандлагатай үргэлжлэх болно. Дархлаа муудах, үрэвсэлт өвчин тусах магадлалтай байна. Эрхлэсэн ажил сонирхолгүй, уйтгартай байна.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Энэ өдөр бүхий л үйл ажиллагаандаа анхааран, эрүүл сэтгэх хэрэгтэй. Төлөвлөсөн уулзалт, түншүүдтэйгээ холбогдох бичиг баримтын ажлыг хойшлуул. Биеийн хүнд ажил хийхээс зайлсхий. Бэртэж архаг хууч өвчин хөдөлж болзошгүй. Танихгүй хүмүүстэй бүү харьц. Хуурамч байдал, хулгайтай тулгарч болзошгүй.


АРСЛАН (7/23-8/22)   

Эсрэг хүйсийн хүнтэй харьцаа тогтооход тааламжтай боломж буй болно. Та өөртөө итгэлтэй, тайван сэтгэлтэй байх учир үйл явдал хэвийн өрнөхийг илүүд үзнэ. Хэрэв та хүнийг хайрлахдаа сэтгэлээ зөвөөр илэрхийлж чадах юм бол ер бусын сэтгэл татам байж чадна.


ОХИН (8/23-9/22)

Өсөлт, хөгжлийн өдөр болно. Өнөөдөр эхэлсэн зүйл маш эрчтэй хөгжиж цаашдаа ч улам өсөн дэгжих болно. Харин энэ өдөр гаргасан алдаа таныг маш үнэтэй зүйлсээс тань салгана. Тиймээс эцсийн шийдвэр гаргахын өмнө бүхнийг дахин дахин нягтал.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Та хувийн амьдралаа хэвийн болгох хэрэгтэй. Болж өгвөл та үнэт зүйлээ даатгах нь дээр. Шинэ ажил эхлэхэд тааламжтай. Хийсэн ажлынхаа үр дүнг харж байж дараагийн шинэ ажил төлөвлөж болно. Санхүүгийн хангамжийн асуудал дээр анхаарч ажилла. Санхүүгийн тайлангаа дахин дахин сайн шалга.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Олон танихгүй хүмүүс таны тусламж гуйсан хүсэлтийг эелдгээр хүлээн авна. Таны дэвшүүлсэн өвөрмөц санаанууд тэдэнд таалагдана. Арилжаа наймаа амжилттай байна. Шинэ төсөл эхэл. Гэхдээ түүний гүйцэтгэлийг хянахаа бүү март.


НУМ (11/22-12/21)

Мэргэжлийн хувьд өсөн дэвжих, мэдээлэл шинэ мэдлэг хүлээн авахад тохиромжтой өдөр. Шинэ технологийн талаар нухацтай судал. Мэргэжилтэйгээ холбоотой орчуулгын уран зохиолд анхаарал хандуул. Тэндээс та цагаа олсон үнэт зүйлсийг олно.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр болох үйл явдлууд таныг биеэ дайчлахыг шаардана. Магадгүй төлөвлөснөөс буцахад хүрнэ. Эрсдэл түрэмгий алхам хийхэд тохиромжгүй. Эрүүл мэнддээ анхаар. Ялангуяа зүрхэндээ илүү анхаарал тавиарай. Цусны даралтаа хяна бүү уурла.


ХУМХ (1/20-2/18)

Болзоо амжилттай болно. Ямар ч харилцаагаа илэрхийлэхэд бүтэлтэй байна. Хайрттайгаа хэл амаа ололцоход хялбар байна. Муудалцсан бол эвлэрэх сайхан боломжийг бүү алд. Ирээдүйн тухай төлөвлөгөөгөө хамтран ярилцахыг танд од эрхэс зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Өөрийн давуу талыг бүрэн дүүрэн харуулах өдөр. Ерөнхий төлөвлөсөн ажилдаа сайн зохицон ажиллах боловч жижиг сажиг алдаа гаргаж магадгүй. Мэргэжлийн хувьд өсөн дэвжих аливаа боломжийг бүү алд. Чамин хээнцэр бэлэг, үйл хөдлөлөөрөө бусдыг гайхуулах гэж бүү оролд.

1 сэтгэгдэл