Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхий сайдын бие төлөөлөгч Джусупов Улан Калыгулович, Дэлхийн цоохор ирвэс хамгаалах хөтөлбөрийн зөвлөх Чынгыз Кочоров, Киргизийн НҮБ Хөгжлийн хөтөлбөрийн ажилтан Даниар Ибрагимов нарыг өчигдөр /2017.07.26/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтанд Монголын талаас тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа, Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Ерөөлт, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Б. Мөнхцог болон холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм.
Төлөөлөгчид Бүгд Найрамдах Киргиз улсын ерөнхийлөгчийн ивээл дор Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтыг ирэх сарын 24-25-нд Киргизийн Бишкек хотод зохион байгуулах гэж байгааг танилцууллаа. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нарыг оролцуулахаа мэдэгдэн урилга гардуулж өгсөн юм. Бишкекийн хуралд цоохор ирвэс бүхий ОХУ, Пакистан, Афганистан, Бутан, Казахстан, Монгол, Нипал, БНХАУ, Энэтхэг, Тажикстан, Узбекстан зэрэг 12 улсын өндөр дээд хэмжээний төлөөлөгч нар оролцох юм байна. Мөн хандивлагч нарын төлөөлөгчид оролцож дээрх орнуудын цоохор ирвэсийг хамгаалах арга хэмжээг төсөл хөтөлбөр явуулах байдлаар санхүүжүүлэх, бусад хандивлагч нарыг татан оролцуулж, дэлхий нийтийн анхаарлыг энэ чиглэлд хандуулахад хурлын зорилго оршиж байгаа аж.
Уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр "Цоохор ирвэсийг хамгаалах ажилд Монгол Улс нэгдэн орсноосоо хойш өнөөдрийг хүртэл өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Цаашид ч тууштай дэмжин ажиллах болно. Нэн ховор цоохор ирвэсийн хамгааллын талаар эрхлэх асуудлын хүрээнд холбогдох ШУ-ны байгууллагууд болон төрийн бус байгууллагуудтай хамтран тууштай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам дэмжиж оролцоно. Мөн Киргиз улсын Засгийн газар дэлхийн хэмжээний том арга хэмжээг санаачлан ажиллаж байгаад талархал илэрхийлье. Цаашид дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг 2014-2020 онд хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол Улс ач холбогдол өгч, хамтран ажиллахад бэлэн байгаа” гэсэн юм.

0 сэтгэгдэл