|

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд эсгийний үйлдвэр ашиглалтанд оров

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд эсгийний үйлдвэр ашиглалтанд оров

Архангай аймгийн Өндөр -Улаан сумын сумын уугуул Г.Ариунбаатар, М.Мөнхбаяр нар хамтран тус үйлдвэрийн үйл ажиллагааг эхлүүлсэн аж.  Тэд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө 25 сая төгрөгөөр авсан бөгөөд эсгий үйлдвэрлэлээ эхлүүлэхээр сумын сум хөгжүүлэх сангаас 10 сая төгрөгийн зээл авчээ.

Тэд өөрсдөөсөө гадна хоёр ч хүнийг ажлын байраар хангаж байгаа. "Эсгий 5м20см-ийн урттай, чанар сайтай ба нэг бүрийн үнэ нь 47,000 төгрөг. Сум орон нутагт борлуулалт сайн. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл үйлдвэртээ ажилчин нэмж авна" хэмээн залуус ярьж байна. 

Архангай аймгийн Өндөр-Улаан суманд эсгийний үйлдвэр ашиглалтанд оров

Г.Ариунбаатар, М.Мөнхбаяр нар эсгийний үйлдвэрлэлээ тогтмолжуулах үүднээс төлөөлөгчийн эрх авч малчдаас хонины ноосыг зах зээлийн үнээр авдаг байна. Өнөөдрийн байдлаар өдөрт 10 эсгий гаргах хүчин чадалтай ч ноосны хэмжээнээс хамааран 3-4 эсгий хийж байгаа аж. Цаашид ч нэмэгдүүлнэ гэж байна.

Уг эсгийний үйлдвэр нь сумынхаа иргэдийн эсгийний хэрэглээг бүрэн хангаад зогсохгүй Улаанбаатар хотын эсгийний худалдааны газруудтай гэрээ байгуулжээ.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл