МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхболд дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр сонгуулийн санал хураалтын дүнг хүндэтгэн хүлээн авч байгаагаа илэрхийлэв.
М.Энхболд "Сонгуулийн санал хураалтын дүнг би хүндэтгэн хүлээн авч байна.
-Намайг дэмжсэн Монголын ард түмэндээ, миний сонгуульд ажилласан намын гишүүд, дэмжигчиддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.
-Манай нам хэдийгээр энэ сонгуульд амжилт гаргаж чадаагүй ч гэсэн бид бүхэн ард түмнийхээ өмнө амласан, хийж эхлүүлсэн ажлаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно оо" гэв.
0 сэтгэгдэл