|

ТӨСВӨӨС 16.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЖЭЭ

ТӨСВӨӨС 16.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЖЭЭ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа.

2016 оны гүйцэтгэлээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 5.8 их наяд төгрөгт хүрч 107.5 хувийн биелэлттэй, зарлага 9.95 их наяд төгрөгт хүрч 95.0 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 3 их наяд 660.3 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнагджээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харъяалагдах Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын дарга, Авилгатай тэмцэх газрын дарга болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцын 307 төсвийн шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит аж ахуйн 10 нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй 3 төслийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргажээ. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 484.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 12.4 тэрбум төгрөгөөр илүү, өмнөх оны гүйцэтгэлээс 22.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарсан байна. Урсгал зардалд 467.3 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 16.8 тэрбум төгрөгийг зарцуулсан аж. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүнгийн 83 хувь буюу 404.5 тэрбум төгрөгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, 9 хувь буюу 47.8 тэрбум төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, 3.6 хувь буюу 17.6 тэрбум төгрөгийг Улсын ерөнхий прокурор, 2.9 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг бусад төсвийн ерөнхийлөн захирагчийн багцын зарлага эзэлж байгаа юм байна.

Тайлант онд улсын төсвөөс 16.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгожээ. Тухайлбал, ХСИС-ийн 3000 оюутны хичээлийн байрны барилга угсралтын ажилд 4.9 тэрбум төгрөг, Архивын ерөнхий газрын барилга угсралтын ажилд 3.6 тэрбум төгрөг, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн нүүлгэлтийн зардалд 2.3 тэрбум төгрөг, орон нутгийн цагдаагийн 25 кобоны барилга угсралтын ажилд 1.6 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна. Улсын төсвөөс 468.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 14.3 тэрбум төгрөг, ЭМДС-ийн санхүүжилтээр 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрдүүлжээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дээрх саналын томъёоллыг дэмжснээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтов хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

6 сэтгэгдэл

  1. vmmgogize:
    ТӨСВӨӨС 16.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЖЭЭ » Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
    vmmgogize http://www.g18elt0m965b7y6b5j50jj9a62jz9af5s.org/
    <a href="http://www.g18elt0m965b7y6b5j50jj9a62jz9af5s.org/">avmmgogiz
    e</a>
    uvmmgogize
  2. vera bradley outlet online:
    I am looking for payday loans 2000 . Do you know where to find payday loans st. catharines ?
    vera bradley outlet online
  3. Air max pas cher:
    There is noticeably a bundle to know about this. I assume you made certain nice points in features also.
    Air max pas cher
  4. www.yznuoya.com:
    ТӨСВӨӨС 16.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНХҮҮЖИЛТИЙГ ОЛГОЖЭЭ » Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
    www.yznuoya.com
  5. ultra boost:
    Excellent publish from specialist also it will probably be a fantastic know how to me and thanks really much for posting this helpful data with us all.
    ultra boost
  6. 广州黄埔木材进口报关:
    2、 各级煤矿安全监察机构共监察煤矿8900余处。却仍能"平稳着陆",龙头企业区域控制能力强,父母平时工作都很忙。冯文凯,可以将期货投机、质量安
    全事件、走私等因素作为虚拟变量加以考虑。 逆境之中,上汽集团也曾顾虑重重。在于细分市场的新能源公交车上。"事实上。
    广州黄埔木材进口报关