|

Протез, ортопедийн үйлдвэрийн товч танилцуулга

Протез, ортопедийн үйлдвэрийн товч танилцуулга

 

СЗСҮТөвийн Протез, ортопедийн үйлдвэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний төрөл хэрэгцээнд нийцсэн чанартай, хүртээмжтэй олон улсын стандартад тохирсон протез, ортопедийн хэрэгслийг орчин үеийн дэвшилтэд технологи ашиглан үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйл ажиллагааг 1966 оноос өнөөг хүртэл улсын хэмжээнд явуулсаар ирсэн бөгөөд жилдээ 1500-2000 гаруй иргэнд 45 нэр төрлийн протез, оротопеди тусгай хэрэгслийг үйлдвэрлэн нийлүүлж үйлчилгээг үзүүлдэг. Нийт 13 ажиллагсадтай, 5-30 жил ажиллаж байгаа туршлагатай мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан, тусгай мэргэжил эзэмшсэн 3 ажилтантай /протез, ортопедийн техник технологич мэргэжилтэй/. Мөн протез ортопедийн үйлчилгээг ойртуулж хүргэхийн тулд алслагдсан аймаг, дүүрэг, эмнэлэг, гэрээр явуулын үйлчилгээг үзүүлж ажилладаг.

Протез, ортопедийн үйлдвэрийн товч танилцуулга

 

Протез ортопеди болон тусгай хэрэгслийг эмчилгээний зориулалттайгаар эмч, технологичийн заавар заалтын дагуу тухайн иргэний өвчний байдал, бие махбодод тааруулан тохируулж хүн тус бүрээс 1 болон хоёрдугаар хэмжээг авч захиалгаар хийж үйлчилдэг бөгөөд бүтээгдэхүүнийүйлдвэрлэх хугацаа нь:

Бүтээгдэхүүний төрөл, их болон бага гажгаас хамааран хугацаа нь 2-45 хоног.

Бүтээгдэхүүний үнэ нь:

Засгийн газрын 2012 оны 12 сарын 01 ны өдрийн 153 тушаалаар батлагдсан Протез, ортопеди тусгай хэрэгслийн жишиг үнээр хийгдэж байгаа болно /тушаалд өөрчлөлт ороогүй байгаа болно/.

Протез, ортопедийн үйлдвэрийн товч танилцуулга

 

Тус үйлдвэрт хийгдэж буй бүтээгдэхүүний нэрс

Дээд мөчний протез

·Мөр бугалганы протез

·Шууны протез

·Гар сарвууны протез

·Хурууны протез

Доод мөчний протез

·Шилбэний протез

·Өвдөгний тулгууртай протез

·Дунд чөмөгний протез

·Сүүж түнхний протез

·Тавхайн урд хэсгийн хошуувч, башмачок

Эмчилгээний даавуун даруулга

·Тарганы

·Бөөрний

·Нурууны

·Жирэмсний өмнөх болон дараа үеийн

·Хэвлийн ивэрхийний

Протез, ортопедийн үйлдвэрийн товч танилцуулга

 

Төрөл бүрийн улавч

·Супинатор,

·Пронатор

·Өндөрлөгөөтэй

·Шпорын

·Ивүүр / өсгийвч

Төрөл бүрийн чиг

·Шууны

·Бугалганы

·Шагайн

·Суганаас холдуулагч

 

Согог заслын ортопеди гутал, ботинк, сандаль

Нурууны корсет /нурууны бүх түвшинд / даавуун, хуванцар, ширэн/

Хүзүүний бэхэлгээ /хатуу, зөөлөн/

Павликийн дөрөөвч

Фрезкагийн дэр

Цавь, төмсөгний ивэрхийн даруулга

Аппарат

Тутор

Зогсоогч

Булангийн сандал

Тавцантай ширээ гэх мэт.

Протез, ортопедийн үйлдвэрийн товч танилцуулга

 


СЭРГЭЭН ЗАСАЛТ, СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ


5 сэтгэгдэл