|

ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛААР НОМ ГАРЛАА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛААР НОМ ГАРЛАА
Үндсэн хуулийн цэц 25 жилийнхээ ойд зориулж  "Үндсэн хуулийн эрх зүйн тулгамдсан асуудал (онол, арга зүй, хэрэгжилт)” сэдэвт бүтээлийг эрхлэн нийтлүүлж, олны хүртээл болголоо.

Энэ бүтээлд, Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн үйл ажиллагааны үр дүн, сургамж, түүхэн гавьяа, алдаа оноо, эрх зүйн зохицуулалт, цаашид боловсронгуй болгох арга зам зэрэг асуудлыг тусгажээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим, үндсэн хуульт ёсны хөгжил,  тэрчлэн Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, номлол, өмчлөх эрхийн Үндсэн хуулийн зохицуулалт, сонгох, сонгогдох эрхийн баталгаа зэрэг олон чухал сэдвийг хөндсөн байна.

Тус номыг бүтээхэд Үндсэн хуулийг хамгаалах чиглэлээр ажиллаж байсан үе үеийн Цэцийн гишүүд болон Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачид сэтгэл зүтгэл, хүч оюунаа зориулжээ.

Уг бүтээлийг Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хянан тохиолдуулав гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл