|

ИХЭНХ НУТГААР ХАЛУУН, ХУУРАЙ САЛХИТАЙ

Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. 29-31 градус дулаан байна.

Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын саваар 21-26 градус, бусад нутгаар 28-33 градус дулаан байна.

2 сэтгэгдэл