|

Согтуу эмэгтэй гишүүн ордноор сэлгүүцэж явна

Согтуу эмэгтэй гишүүн ордноор сэлгүүцэж явна

Хөлөө олохгүй согтуу эмэгтэй гишүүн чуулганы танхимд сэлгүүцэж байна гэвэл та итгэх үү. Тэгвэл УИХ-ын гишүүн "Бишрэлт трейд” компанийн босс хатагтай Б.Ундармаа УИХ-ын чуулганы танхимд согтуу тууж яваа бичлэг олонд ил болоод байна. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн чуулганаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн Н.Амарзаяаг үг хэлж байхад  ар өврөөр тойрч камерт өртөөд, тэнтэр тунтар алхаад, Г.Тэмүүлэн гишүүний суудалд "залраад” авсан юм.

 

Улмаар хаана байгаагаа ч ойлгохгүй байна уу гэмээр гөлийсөн харцаар үг хэлж буй Н.Амарзаяа гишүүнийг ширтэж, бүр зогсиулж байгаа нь бичлэгт үлджээ. Энэ удаагийн параламентад багтсан олон бизнесмэнүүдийн нэг Б.Ундармаа хатагтайд улс орны асуудал чухал биш гэдгээ энэхүү "заваан” үйлдэл нь нотолж байх шиг байна. МАН-ынхан согтуу гишүүнээ эргүүлэн татаж чадахгүй байлаа гэхэд чуулганы танхимд эрүүл ухаантай ирээд кнопоо дар гэж хэлмээр юм даа.


Ж.Өөдлөн

http://mminfo.mn/news/view/7556

1 сэтгэгдэл