Өнөөдөр аргын тооллын 2017 оны зургаадугаар сарын 3. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн зуны тэргүүн хөхөгчин могой сарын шинийн 9. Санчир гараг. Харцага одтой, Нэг цагаан мэнгэтэй, цагаагчин тахиа өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Уул
Өдрийн наран 5 цаг 07 минутад мандан, 20 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Сүй тавих, гэр бүл батлуулахад таатай өдөр. Амьдралынхаа шинэ үе шатыг эхлэхдээ ажил хэрэг болон төрөл садныхаа харьцааг хэвийн болго. Та сонгосон замаасаа буцаж болохгүй. Эхэлсэн ажлаа заавал дуусгаарай. Бүх өрөө төлж барагдуул.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр та эцэг эхтэйгээ муудалцаж болзошгүй байна. Зөрчил маргааныг зохицуулахыг хичээ. Дотны хүмүүсдээ хариу гомдол бүү гарга. Зарим нь дотны хүмүүсээ үгүйсгэж гомдоохоос болгоомжил. Гэр бүлийнхний дотор үүссэн таагүй харилцаа таны уужуу зөөлөн сэтгэлээр цагаадаж эвлэрэх боломжтой тул ухаалаг бай.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хамаатнуудаа анхаарал тавь. Эцэг эхээ анхаарлын гадна бүү орхи. Үүний тань төлөө тэд танд туйлын их талархах болно. Амьдралын нийтэч байдлыг мэдэхэд эцэг эхтэйгээ харьцах харьцаа багагүй ач холбогдолтой байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Хууч өвчтэй хөгшчүүл эм, эмчилгээгээ таслах хэрэггүй. Хэчнээн сайн сайхан зүйл хүлээж байсан ч алсын ба ойрын аялалд бүү яв. Хоббигоо хөөж эсвэл хайрттайгаа амралтын өдрийг өнгөрөө.
АРСЛАН (7/23-8/22)
Материаллаг байдал тогтворгүй байна. Нэмэлт орлого олох эсвэл өөр ажил хийх тухай бодно. Ямар нэгэн зүйлийн өөрчлөлтөөс бүү ай. Бүх өөрчлөлтүүд энэ сард сайн зүйлд хүргэнэ. Од гарагсын тохиол амралтаа авах, спортоор хичээллэх, найз ба танилууд дээрээ очих, зугаа цэнгэлд тааламжтай байна
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр хувийн өмчийн эсвэл самхүүгийн асуудлууд мухардалд орно. Гэхдээ шинэ төлөвлөгөө бий болж ажил хэргийн хэлхээ холбоо тогтооно. Хувийн амьдралд хамтран амьдрагч чинь таныг их зантай хэмээн буруутгаж уцаарыг тань хүргэнэ. Эрүүл ухаанаар тохиролцоонд хүрч болно. Байдлыг бүү хүндрүүл. Зарим хүмүүс бардамналаас болж гэр бүлд бухимдал үүснэ.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Өнөөдөр та хуучин муу зүйлээ мартаж, өршөөл хайрлах өдөр. Энэ өдрийн дунд бие тавгүйтэж мэднэ. Энэ нь сэтгэл таагүй байгаагийн шинж. Сэтгэл хөдлөлөө барь, маргааныг даамжруулах хэрэггүй. Энэ өдөр ариун цэврийг сахиж, мөн сэтгэл санаагаа цэвэрлэх хэрэгтэй. Эм тариа хэрэглэхийн оронд сэтгэл санаандаа анхаарна уу.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сайхан харьцаанд сайн өдөр. Таныг үдэшлэгт хэд хэдэн газар урьж мэднэ. Үдэшлэгт очсоноос зочдоо гэртээ урьсан нь дээр болно. Сайхан харьцаа таны долоо хоногийн сүүлийн өдрүүдийн сэтгэлийн алжаалыг тайлж, амрахад тань тус болно. Өндөр мэдрэмж шаардах хүнтэй учирна.
НУМ (11/22-12/21)
Олонхи эцэг эх хүмүүс, тэдний хүүхэд ухаантай санаачлагатай болж өсч буйд баярлана. Тэд түүнийг бүх амьдралынхаа туршид дэмжинэ. Тэдний хайр гэр бүлийг бэхжүүлнэ. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ тууштай бай. Өнөөдөр олон гэр бүл таны авьяас, ажил хэргийн авхаалж самбаагаар бахархацгаана. Үүний тулд бүхнийг хийхийг хичээ.
МАТАР (12/22-1/19)
Таагүй өдөр. Уруу таталтад автахгүй, хэлхээ холбоогоо хязгаарлан, өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал тавихыг од эрхэс зөвлөж байна. Биедээ ачаалал өгөх, аз турших хэрэггүй. Гэмтэх магадлал өндөр байгаа тул цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьц.
ХУМХ (1/20-2/18)
Эсрэг хүйсийн хүнтэй холбоотой гэнэтийн огцом өөрчлөлтүүд гарч болзошгүй. Хардалт, хууралт, гомдлоос шалгаалан салалт хагацал болж болзошгүй. Хөнгөмсөг ярианд оролцож хамтрагчийнхаа нүдэн дээр сээтгэнэж болохгүй.
ЗАГАС (2/19-3/20)
Оюун санаагаа боловсруулахад сайн өдөр. Сүм хийдэд очиход таатай. Хүүхдүүдтэйгээ хамт яв. Үдээс хойш эрүүл агаарт тоглож, цагаа цэнгэлтэй өнгөрөөхөд таатай. Зүрх сэтгэлийн асуудалд чинь томоохон үүрэг гүйцэтгэх тааламжтай мэдээ, үнэт зөвлөгөөг найз нөхөд, төрөл садны зүгээс авна. Хэн нэгэн танд тааламжтайгаар асуудлыг чинь шийдэж өгнө.
1 сэтгэгдэл