|

Номин сүлжээ дэлгүүр чанаргүй барааг хямд үнээр зардаг уу?

Номин сүлжээ дэлгүүр чанаргүй барааг хямд үнээр зардаг уу?

"Номин” сүлжээ дэлгүүр хямралын үеийг хямд үнээр даван туулахаар "SAVE OUTLET SALE” нэртэйгээр бэлэн хувцаснуудыг захаас хямд үнээр борлуулж байна гэх сурталчилгаа газар аваад байгаа сурагтай. Тэгвэл дотуур өмд 999, цамц 4999, өмд 9999, гутал 14999 гэх мэт үнэ ханшийг шинээр нээгээд байгаа юм. Хямд үнээр бараа сурталчилах "Номин” сүлжээ дэлгүүрийн хэрэгчлэгчид бухимдаж явна. Хэдхэн хоногийн өмнө өмсөх хэрэггүй болсон чанаргүй бараануудыг гайхалтай хямд үнээр худалдагчдын тархийг угааж цахим хэрэглэгчид үүнийг нааштайгаар хүлээж авсангүй. "Танайх хог зарахаа боль. Авах юмгүй хог байна лээ” гэх сэтгэгдлүүд цахим сүлжээны ертөнцөд хөвөрч байна. Номингийнхон хямдрал нэрээр иргэдийн тархийг угааж ханадаггүй гэж ярих хүмүүс цөөнгүй байна.

Хямдрал гэдэг нь иргэдийн мөнгийг хэмнэдэггүй, өндөр орлоготой олох гэсэн шилдэг арга гэдгийг иргэд ойлгох цаг ирнэ байлгүй дээ. Номингийн бизнесийн цэцэглэлт тэдний сэтгэхүйгээр тоглон үргэлжилсээр байгаа нь эмгэнэл ч гэмээр. Уг үйлдэл нь манай эдийн засгийг уналтанд ороход нөлөөлж байна. Рекламийн хямд үний суртчилгаар иргэдийн тархи угаах сүлжээ дэлгүүрүүд "Номин”- гоос өөр хичнээн байгааг хэлж мэдэхгүй юм даа.

 

 

 

Сэтгүүлч Ч.Зэвэг

0 сэтгэгдэл