УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ё.Отгонбаярыг АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилохыг дэмжсэн. Түүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжих нь тодорхой.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр Ё.Отгонбаярын оронд БСШУС-ын дэд сайдын суудалд МАН-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Ганбаяр томилогдоно гэж байна. Учир нь тэрээр өмнө нь энэ албан тушаалд өрсөлдөж байжээ.
Зууны мэдээ
Б.Дамдин
1 сэтгэгдэл