Цаг үеийн нийгэм арай өөр болсон ажээ. Нэгэн хэсэг Солонгос кинонаас салж хагацаж чадахгүй зурагтын өмнө шөнө өдөргүй уяатай юм шиг суудаг байсан, охид залуус, ах эгч нар өнөө цагийн нийгэмд бол цахим сүлжээний булан хуудаснаас хагацаж чадахгүй цөөнгүй олон жилийг ардаа үлдсэн байна. Интернет орчинг ашиглах хэрэглэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь нэг талдаа бол сайхан, нөгөө талдаа бол цахим ертөнцийн гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж байгааг цагдаа шүүхийн байгууллагаас бишгүй л олон нийтэд сэрэмжлүүлэн хүргэсээр л байгаа.
Гэвч цахим сүлжээний хар бараан сүүдэр дагуулсан гэмт хэргийн тоо буурах нь байтугай. Улам улмаар нэмэгдэж гэмт хэргийн арга хэрэгсэл нарийсаж байгаа нь бид бүхний нүдэнд ил тод харагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт гэхэд бусдын эд зүйлсийг зайлсан хэрэг нийслэлийн хэмжээнд буураагүй, өсөж буйг баталсан хэрэг гарсан нь өөрийнхөө фээсбүүкээр дамжуулан охидын зөөврийн компьютерийг залилсан хэрэг цахим орчинд шуугиан дуулиан тарив. СБД-ийн цагдаагийн хэлтэст нэгэн иргэнээс "Зөөврийн компьютерээ залилагчид алдчихлаа” гэх гомдолын дагуу хэргийг шалгаж эхэлсэн. Тэгвэл гудиг үгүй Монгол эр гэсэн эртний үгэнд эрдсэн бололтой. Сэжигтэн Т гэгч энэ талаар мэдүүлэхдээ "Би залилан мэхэлсэн зүйл байхгүй” гэх ганцхан өгүүлбэрээр уг хэргээ илчилсэн ч юм уу эсвэл нуухийг оролдсон ч юм уу ёстой бүү мэд.
Цааш нь мэдүүлэг өгөхдөө надад жаахан асуудал тулгараад найзуудаасаа гуйж авсан, буцаагаад өгч эхэлсэн хэмээн гавьяа, ялалт хоёрыг цогцлоосон баатар шиг байцаалт өгчээ. Намайг залилагч хэмээн фээсбүүкт мэдээлэл тавьсан охин л алаад хаячихлаа гэж хээв нэг ярьж байгаа бололтой. Одоо сэжигтэн Т гэхчид 10 -аад компьютер байгаа аж. Түүнийгээ байцаагчдаа өгнө гэсэн эх сурвалжуудын мэдээлэл байна.
Цахим сүлжээний ертөнц хүрээгээ тэлж залигчдын тоо ихсэж хулгайн арга нарийсан уу гэсэн асуулт бидэнд шинэ хэвээрээ үлдлээ дээ хөөрхий гэлтэй.
Сэтгүүлч Ч.Зэвэг
0 сэтгэгдэл