Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 11. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 16. Бархасвадь гараг. Хонхорцог одтой, Зургаан цагаан мэнгэтэй шар нохой өдөр.
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Мод
Өдрийн наран 5 цаг 23 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр та цөөнгүй шүтэн бишрэгчидтэй болж, тэдний толгойг эргүүлнэ. Танд гэр бүл, ажил хэрэг, хувийн амьдрал хамаагүй юм шиг санагдана. Урсгал дагаад амьдрахад илүү амар санагдах болно. Та битгий толгойгоо алдаарай. Сэтгэл зүрхээ чагна. Энэ үед та буурь суурьтай харьцаа тогтоох чадвар муу байна. Хайр дурлалын харьцаа бат бөх бус байна. Одоогийн байдлаасаа таашаал ав.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр хүнд өдөр байна. Хоол хүнснээс хордлого авахаас болгоомжил. Өөрийнхөө бүтэхгүй шинэ санаануудаасаа болгоомжил. Хийх гэж байгаа зүйлсээ сайн тунгааж бодно уу. Энэ өдөр хүмүүстэй шударга шулуун байвал зүйтэй. Энэ өдөр лаазалсан бүтээгдэхүүн хэрэглэхэд тохиромжгүй өдөр байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Өөрчлөлттэй өдөр. Зарим нь хуримаа хийж, зарим нь тушаал дэвшинэ. Хүн бүр өөрийн амьдралын замтай ч аз жаргалтай байх боломж бүгдэд нь нээлттэй байна. Сэтгэлийн хөдлөлөө хянаж, биеэ барь. Хүүхдээ дорд үзэлгүй хүсэлд нь болгоомжтой ханд. Энэ өдрийн олон уулзалт, томилолт таныг баярлуулахгүй ч шинэ ажил тань чухал, хэтийн төлөвтэй байх болно.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Таны заль мэх, худал амлалт зэргээс болж хайртай хүмүүс хоорондоо муудалцан маргаж болзошгүй. Зальт хүмүүсийг илчлэх гэсний хэрэггүй. Шийдэгдээгүй асуудал, хуумгай амлалт зэрэг нь дээд зэргийн төвлөрөл, эрч хүчийг шаардах болно. Гэрээгээр авах мөнгөө хуурч мэхлүүлж болзошгүй.
АРСЛАН (7/23-8/22)
Сэтгэл гутарч, гуниглах өдөр. Бодлогоширч өөрийгөө шүүмжлэх нь сэтгэл гутралыг гүнзгийрүүлнэ. Олны дунд ор. Дотны хүнтэйгээ ихэнх цагаа өнгөрөөвөл таатай. Та хэцүү үед ч эргэн тойрныхоо хүмүүст дэм үзүүлж өөдрөг байхад нь туслах чадвартай байна. Гэр бүл тайван байна, харин хүүхдүүдээс шалтгаалах санаа зовох багахан зүйл гарч магадгүй.
ОХИН (8/23-9/22)
Өнөөдөр таныг сонин шинэ танил хүлээж байна. Та хоёрын байдал ажил хэргийн биш хайрын харьцаанд шилжинэ. Таны идэвх, ажил хэрэгч байдал тань даргад болон бизнесийн түншүүдэд тань таалагдана. Өнгөрснийг дүгнэх, ажлаа дуусгах, ойрын хүнтэйгээ харьцахад сайн өдөр. Ойр дотны хүмүүсийнхээ тухай юм уу, мэргэжлийн ажлын амжилтын тухай таатай мэдээ сонсоно.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Од гарагсын эрхшээлээр ажил дээр гэнэтийн таагүй явдлууд гарна. Удирдлага тань танд тааламжгүй, эсвэл таны эрх тушаалд зохихгүй ажил даалгаж мэднэ. Ажил мэргэжлийн асуудалд даргынхаа сэтгэл санааны байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Мэдлэг чадвар тань хүрэлцэхгүй байвал өөрийгөө хэчнээн чухал хүн бэ гэдгээ батлан нөхөх гэсний хэрэггүй.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Сэтгэл санаа тогтвортой, шийдэмгий байдлаар од эрхэс шагнана. Олон өвчтэй хүмүүсийн бие хөнгөрнө. Ажил хэрэг сайжирна. Өвчинөө бага ярьж таатай цаг үеийг эрүүл мэнддээ зориул. Өөдрөг үзэлтнүүд гутранги үзэлтнүүдээс азтай байдаг.
НУМ (11/22-12/21)
Зөн билэг хурц байна. Өрөвч зөөлөн болж бусдын зовлон жаргалыг ойлгоно. Хайр дурлалтайгаа учирч магадгүй. Өөрийн ажил хэргээ тайван хий. Хувь заяандаа бүү бухимд. Удаан хугацаагаар амрах хэрэгтэй. Бүх ажлаа зуныг дуустал хойш нь тавь. Өнөөдөр та ажлын хүрээндээ хөнгөн бус байна. Та энгийн бус байдлаар имижээ бүрдүүлэх хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Та нөхцөл байдлыг өөрчлөхийг хэчнээн хүсэвч бүтэхгүй нь гэхдээ гэнэтийн аялал цагаа олж таны өмнө шинэ гайхалтай ирээдүй нээж өгнө. Жижиг сажиг зүйлс ч бүтэлтэй байвал ирээдүйд томоохон амжилтад хүрэхийн бэлтгэл гэж бод. Түрэмгий үйлдэл хийх, гэнэтийн шийдвэр гаргахаас татгалз.
ХУМХ (1/20-2/18)
Хайрлаж дурласан хүмүүсийн хувь заяанд гэнэтийн эргэлт гаргах өдөр. Болгоомжгүй үг хэлэх, бодлогогүй, ширүүн зан гаргах, сайн санаатны зөвлөгөөг сонсохыг хүсэхгүй байх магадлалтай байна. Та тэвчээртэй байх тул түншүүдийн тань хуурамч ажиллагаа таныг сэтгэлээр унагахгүй бололтой.
ЗАГАС (2/19-3/20)
Энэ өдөр та хамаатан садангууд эсвэл хөршүүдтэйгээ харьцах харьцаагаа сонирхоно. Тэд харьцдаг хүн бүрийнхээ нийгэмд ашигтай чанаруудыг таньж ашиглана. Өөртөө удирдагчийн үүрэг авахыг хичээнэ. Өөрөө голлох үүрэг гүйцэтгэхгүй байж ямарч нийтийн ажил хэргийг хойш нь татаж өөрийгөө бүү гутаа. Та энэ сонголтдоо хэзээ ч харамсахгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна.
0 сэтгэгдэл