|

Ч.Сайханбилэг: Бондын мөнгөнөөс тав арван төгрөг идсэн байж магадгүй

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр орой "Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцож улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар дэлгэрэнгүй ярилцлага өгөв. 


Энэ үеэр сэтгүүлчийн зүгээс 2 тэрбум төгрөгөөр 7 ширхэг оёдлын машин санхүүжүүлсэн гэх асуудалд ороогдоод буй Хөгжлийн банкны экс удирдлагуудын талаар асуулт асуув. 

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, "Гудамж төслийн хүрээнд Атар өргөөгийн  уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1 км авто замыг анх 440 сая төгрөгөөр барихаар төсөвлөгдсөн байснаа төсөвт өртөг нь гэнэт 331 хувиар нэмэгдэж 1 тэрбум 895 сая төгрөгөөр гүйцэтгэсэн байна. Уг ажлыг гүйцэтгэсэн гэх Монроуд ХХК нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга асан Гарамгайбаатарын компани мөн үү.

Мөн "Наранбулаг Хан” ХХК гэх компани Атар өргөөгийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх 1.2 км замыг анх 800 сая төгрөгөөр зам барихаар төсөвлөгдсөн байснаа мөн л төсөвт өртөг нь 400 гаруй хувиар өсөж 4 тэрбум төгрөгөөр зам барьсан гэх мэт зөрчлүүд илэрсэн байна”  энэ бүхэн мөнгө идсэн асуудал мөн үү? гэсэн асуултад  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хариулахдаа, "Бондын мөнгөнөөс тав арван төгрөг идсэн байж магадгүй" гэх товчхон хариултыг өгсөн байна.
                                                                  

29 сэтгэгдэл