|

Шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станцад гарсан галын аюулыг арилгах дадлага сургууль хийв

 

 

Шатахуун түгээх болон хийгээр цэнэглэх станцад гарсан галын аюулыг арилгах дадлага сургууль хийв

 

Аймгийн Онцгой байдлын газраас "Тэс петролиум" шатахуун түгээх станц, "Дашваанжил газ” ХХК-ийн "Булганхангай” авто хийгээр цэнэглэх станцад гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх тактикийн төлөвлөгөөт дадлага, сургууль зохион байгууллаа.

Дадлага сургуульд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 51 дүгээр анги, Эрэн хайх аврах салбар, Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас нийт 57 ажилтан, алба хаагч, 9 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцлоо.

 

Энэ удаад "Тэс петролиум" шатахуун түгээх станцад гал түймэр гарч, галын шатлага эрчимтэй тархан дэлгэрч Булганхангай авто хийгээр цэнэглэх станцад гал тархах аюултай нөхцөл байдал үүсч, ажилтан албан хаагчид угаартаж түлэгдэн, эмнэлгийн тусламж авах шаардлагатай, нэрвэгдсэн иргэдийг аврах ажиллагааны цагийн байдалд ажилласан юм.

 

 

Гал унтраах энэхүү дадлага сургууль нь Онцгой байдлын газраас тухайн байгууллага обьектыг судалж, аюул осол гарсан үед аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах зам маршрут, хүч хэрэгслийн тооцоо судалгааг хийх, ажилтан албан хаагчдыг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, аюул осол тохиолдсон үед өөрийгөө болон болон бусдыг авран хамгаалах мэдлэг чадвар эзэмшүүлэх ач холбогдолтой юм.


501 сэтгэгдэл