Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин өөрчлөх Ажлын хэсэг байгуулагдаж, УИХ-аар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцлээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл оролцсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хоёр жил тутамд тогтоодог. Тэр хугацаа нь болсон учир энэ хавар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоохоор ажиллаж байна хэмээн салбарын яамнаас мэдээлсэн.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оноос өмнө 2013 онд шинэчлэн 192000 төгрөг болгосон бол 2017 онд 25 хувиар нэмэгдүүлж 240 мянган төгрөгөөр тогтсон юм.
400 сэтгэгдэл