Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар банк, санхүү, даатгалын салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, холбогдох бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, зах зээлийг хөгжүүлэх санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамбаар ахлуулсан ажлын хэсэг энэ сард санхүүгийн салбарын хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах төслийн санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэгт санхүүгийн салбарын холбогдох байгууллагын төлөөлөл, судлаачид оролцоно.
841 сэтгэгдэл