Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус "Их эе”-ийг хуралдуулах тухай товийг энэ сарын 28-нд хийхээр зар тараажээ. Тэгвэл тус холбооны тэргүүн Р.Нямдорж хуралдах хууль зүйн үндэслэлгүй талаар мэдээлэл хийж, нийт бөх, бөхийн зүтгэлтнүүдийг оролцохгүй байх мэдэгдэл гаргасан аж. Эл шийдвэрийн дагуу "Их эе” хурал хуралдсангүй. Монголын Үндэсний Бөхийн Холбооны энэ оны ll улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоохоор болоод байна. "Их эе” хуралдвал тэргүүнээ шинээр сонгох ажээ.
Сэтгүүлч Ч.Зэвэг
278 сэтгэгдэл