|

Гурван аймгийн 10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

Гурван аймгийн 10 сумын цахилгааныг хэвийн ажиллагаанд орууллаа

Архангай аймгийн Өндөр-Улаан, Хашаат сумдын нутгаар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 130 км/ 07.25-ны өдрийн 20:00 цагийн орчим аадар бороо орж, хүчтэй салхилсны улмаас Өндөр-Улаан, Тариат чиглэлийн "Эрдэнэт-Булган Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хариуцдаг 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 10, Тариат сумын нутаг дэвсгэрт 5, Өндөр-Улаан сумын төвд нам хүчдэлийн сүлжээнд 0,4 кВ-ын 40 гаруй тулгуур багана унасан. 

 

Дээрх гэмтлийн улмаас Архангай аймгийн 6, Хөвсгөл аймгийн 3, Завхан аймгийн 1, нийт гурван аймгийн 10 сум цахилгаангүй болсон билээ.

 

Гэмтлийг сэргээн засварлахаар Эрдэнэт, Булган "Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Архангай аймгийн Жаргалант, Өвөрхангай, Хархорин сумын нийт 3 бригадын 50 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 35 кВ-ын 15 ширхэг, 0,4 кВ-ын 30 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана, нэг шугамын төгсгөлийн анкерыг босгож, гурван аймгийн 10 сумын цахилгааныг холбож хэвийн ажиллагаанд оруулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

284 сэтгэгдэл