|

Пёнчаны өвлийн олимпын тамирчдыг бүртгэх ажил өндөрлөв

 Пёнчаны өвлийн олимпын тамирчдыг бүртгэх ажил өндөрлөв

Пёнчаны өвлийн олимпыг зохион байгуулах комиссын  мэдээнээс үзвэл, тус олимпын тамирчдыг бүртгэх ажил бүрэн өндөрлөж, 92 улс орон,  бүс нутгийн 2925 тамирчин  бүртгүүлжээ.

Тус олимпод оролцох хамгийн олон тамирчинтай баг бол  Америкийн төлөөлөгчид, нийт 242 тамирчинтай.

Зочлогч орон БНСУ-аас 144 тамирчин 15 төрөлд хүч сорино.  Энэ нь мөн тус орны олимпд хамгийн олон тамирчин оролцуулсан шинэ рекорд болж  байгаа ажээ. Үүнээс өмнө, БНАСАУ 22 тамирчнаа 5 төрөлд өрсөлдүүлнэ гэдгээ нотолж  байсан юм.

ОХУ-аас 169 тамирчин "Орос тамирчин”  нэрээр оролцох  болно.

Пёнчаны олимпын Эквадор, Эритрей, Косово, Малайз,  Нигери, Сингапурын 6 баг төлөөлөгчид анх удаагаа өвлийн олимпод оролцох юм.  

Дараа удаагийн өвлийн олимпыг зохион байгуулах орон буюу  Хятад улсаас 82 тамирчин 5 том төрлийн 55 уралдаанд хүч сорих  юм.

ХОУР


549 сэтгэгдэл