|

Архангай аймгийн Андууд мини маркэт муудсан Йогурт тараг худалдсан ажээ

Архангай аймгийн Андууд мини маркэт муудсан Йогурт тараг худалдсан ажээ

 Саяхан Хөвсгөл аймгийн Хатгал сумын дэлгүүрээс худалдан авсан шилтэй загаснаас 10 гаруй хүн хордлого авч одоогийн байдлаар гэрээр болон халдварт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэгвэл энэ сарын 21-ний өдөр Архангай аймгийн иргэн М.Наранцэцэг нь аймгийнхаа Андууд мини маркэт дэлгүүрээс 6 сартай хүүдээ Йогурт тараг аваад гэртээ очиод задлаад үзтэл хөгцөрч муудсан байжээ. 

Сав дээрх дуусах хугацаа нь 7 дугаар сарын 22-нд дуусахаар байжээ. Зарим хүмүүсийн хэлж байгаагаар дэлгүүрт буруу өгөөд хэрэггүй. Ер нь Оросоос орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь хугацаа нь дуусах дөхсөн бараанууд байдаг гэж мэдээлэх хүмүүс цөөнгүй байна. Архангай аймгийн иргэн М.Наранцэцэг нь уг асуудлыг аймгийнхаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандсан одоогоор Аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодорхой хариу өгөөгүй байгаа ажээ. Андууд мини маркэтийн буруу юу худалдан авагчийн буруу юу гэдгийг хэн тогтоож өгөхийг мэдэхгүй юм.

Сэтгүүлч Ч.Зэвэг

209 сэтгэгдэл