|

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГ ТОГЛООМЫН ӨРӨӨТЭЙ БОЛОВ

НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСАГ ТОГЛООМЫН ӨРӨӨТЭЙ БОЛОВАрхангай /МОНЦАМЭ/. Мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн Архангай аймаг дахь салбар, "Амьдрах урлаг” төвтэй хамтран Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт тоглоомын өрөөг тохижуулж өглөө. Тус тасагт хүүхдийн тоглоомын өрөө гэж байдаггүй, хүүхдүүд зөвхөн аав, ээжийнхээ гар дээр өрөөндөө тоглодог байсан байна.

Энэхүү тоглоомын өрөөг тохижуулж өгснөөр хүүхдүүд эмнэлгийн орон дээр өдрийг өнгөрүүлэх биш дуртай үедээ орж тоглох боломжийг нээж өгч байгаа юм. Тоглоомын өрөөг хүүхдийн машин, хүүхэлдэй, эвлүүлдэг тоглоом, шатар, цагаан толгойн үсэг болон тооны хүснэгт зэрэг 500,000 төгрөгийн тоглоом наадгайгаар тохижуулсан байна.

Энэхүү сайн үйлсийг санаачлагчид "Бид бусад хүмүүсийг аливаа юм бүрийг жижиг гэж орхихгүй. Чадах, болохоор нь дэмжиж, сайн үйл хийж байхыг уриалж, энэ ажлаа хийлээ. Бидний энэ ажил эхлэл нь юм. Бусад байгууллага, хамт олонг сайн үйлс бүтээхийг уриалж байна” гэв.
Б.Гэрэлт-Од

325 сэтгэгдэл