|

Сонголтгүй сонгуулийн хэн нь хэн бэ?

Сонголтгүй сонгуулийн хэн нь хэн бэ?

Монгол улс удахгүй 5 дахь ерөнхийлөгчөө сонгох хариуцлагатай бөгөөд эрхэм үүрэгтэй. Тэгвэл олон иргэдын дунд асуултын тэмдэг хэвээр байгаа дараагийн ерөнхийлөгч хэн бэ? Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд байгаа МАН, АН,МАХН-ын нэр дэвшигчид чухам хэн нь хэн бэ? гэдэг үгэнд хамаг учир байх шиг байгаа юм. Амтай болгон нь ярьж, хэвлэл мэдээллийн хүрээнийхэн өдөр шөнөгүй сурталчилан олон нийтийг дэлгэцийн өмнө солонгос киноноос илүүтэй сонирхол татахуйц мэдээллүүдийг гаргаж байна. Гэвч ард иргэдийн дунд яригдаад байгаа "СОНГОЛТГҮЙ СОНГУУЛЬ” гэх энэ яриа яагаад ойрын өдрүүдэд газар аваад байна вэ? гэвэл дээд боловсролтой ерөнхийлөгчтэй болох хэрэгтэй гэж үзвэл М.Энхболд, дунд боловсролтой зураач ерөнхийлөгчийг хүсвэл Х.Баттулга, намаас нам дамжсан босоо ерөнхийлөгчийг сонгоё гэхийн бол С.Ганбаатар тэгвэл хэн нь хэн бэ?

Дээд боловсролтой нэр дэвшигч М.Энхболд гэж хэн бэ?

Тэрбээр МУИС-ыг төгссөн. 1999-2005 онд Улаанбаатар хотын дарга, улмаар Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн байсан, одоо УИХ даргын албыг хашдаг. Хотын дарга байхдаа Улаанбаатар сангаар дамжуулан нийтийн эзэмшлийн газрыг зувчуулж, газрын авлигын сүлжээг эхлүүлж, хэн мөнгөтэй нь хаа дуртай газраа, юу дуртайгаа барих болсоноос өнөөдөр жолооч нар түгжрээд, машиндаа өнждөг болсон гэх яриа бас бий. Мөн Улаанбаатар банк, Улаанбаатар даатгал зэрэг байгууллагуудыг өөрийн хүмүүстээ хувааж өгсөн. Хурдны морь уяач, намын санхүүжилт нь нийтэд байтугай, гишүүддээ ч нууц, төрийн өндөр албан тушаалын суудлуудыг 62 тэрбум төгрөгөөр борлуулах тухай ярианы бичлэг нь алдагдсан, зохиомол хэрэг гэж үгүйсгэдэг нэгэн хэсэг хүмүүс ч байна. За энэ яахав. Намаасаа дэмжигдээд гараад ирсэн хойно сонголтыг ард түмэн хийнэ биз дээ. Ялах ялахгүй нь ард түмний сонголтоос шийдэгдэнэ.

Зураач, тамирчин мэргэжилтэй Х.Баттулга гэж хэн бэ?

Насаараа мал малласан хүн олигархи хоёр юугаараа ялгаатай вэ. Хариулт нь амархан. Малчин хүн жилийн дөрвөн улиралд малаа маллаж, хөдөлмөрийнхөө ашиг шимийг хүртэж, түүгээрээ амьдардаг. Харин олигархиуд төрийг шимж амьдардаг. Олигархиуд малчдыг сайн мэднэ. Яагаад гэвэл тэдний хөдөлмөрийг ч бас шимдэг учраас. Харин малчид олигархийг танихгүй. Тэгвэл төмөр замын хэрэг нь дуусаж амжаагүй байхад араас нь чанаргүй 4 сая вакцины асуудал урган гараад, угтан золгоод ирлээ гэж хэлж болно. Ер нь бол Х.Баттулгыг сайд байх үед Мал эмнэлгийн газрын дарга Болортуяа, мэргэжлийн хяналтын байцаагч Саруултуяа гээд малын эм, вакцинтай холбоотой мафи маягийн сүлжээ байсан гэж яригдаад удаж байна . Ам нээснийх Х.Баттулгад хандаж нэг юм хэлье. Ярих юм байгаа гэж цөөнгүй иргэд ярьж байгаа нь бидний өмнө ил тод болоод байна. За төмөр замын хэрэг байна уу? 4 сая вакцины хэрэг байна уу? эрүүгийн ялтай байна уу? Одоо өнгөрсөн удахгүй болох сонгуулийн санал хураалтаар буруутай буруугүй нь дотор болох байх гээд найдаад түр хойшин тавья.

Босоо С.Ганбаатарыг сонгох сонголт бий юу?

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын танхимд суухдаа босоо С.Ганбаатар хэмээн цоллуулсан тэрбээр өнөөдөр намаас нам дамжин улс төрчийн зиндаагаа тодорхойлж явна. Хөдөлмөрийн үндэсний нам байгуулаад байсан С.Ганбаатар дуулиан, шуугиантай сонгуулийн сургаар ХҮН-саа гараад МАХН-д гуравхан хоногийн өмнө элсээд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд явж байх шинжтэй. Тэрбээр саяхан Н.Энхбаяр гуай 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялчихлаа гэж хэвлэл мэдээлэлээр ярьж байсан. Харин өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэсэн эртний үг байдаг. Жинхэнэ үнэн дүр төрхөө харуулж өөрөө МАХН-аас нэр дэвшчихсэн. "Өөр гарц байна. Бид итгэ” гээд сонгуулийн сурталчилгаагаа хийж явна. С.Ганбаатарыг сонгох иргэдийн сонголт хичнээн байгааг энэ сарын 26-нд бүгд харах л үлдлээ.

 

Дээхэн үеийн нэг сайхан үг байдаг даа Бид орондоо орох завгүй байлдлаа гэдэг шиг Сүүлийн хэд хоногуудад орондоо орох завгүй, Сонгуулийн сурталчилгаа үзэж байна даа хөөрхий.

 

Сэтгүүлч Ч.Зэвэг

 

 



239 сэтгэгдэл