|

ХӨӨСӨНЦӨРИЙН ҮЙЛДВЭРТ ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААВ

ХӨӨСӨНЦӨРИЙН ҮЙЛДВЭРТ ГАРСАН ГАЛ ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРААВ

Баянгол дүүргийн 20-р хороо ТЭЦ4 үйлдвэрийн урд байрлах "Мон хөөс" ХХК-ийн хөөсөнцрийн үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 12:54 цагт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах 10, 14, 18, 26, 30 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 14 цагт гал түймрийг бүрэн унтраажээ.

Гал түймэр 54х18 хэмжээтэй 6 метрийн өндөртэй сэндвичэн барилгад гарсан бөгөөд галын улмаас хүн бэртэж гэмтээгүй гэдгийг Онцгой байдлынхан хэлж байна.

Б.Сансар
olloo.mn

143 сэтгэгдэл