|

Өнөөдөр Булган хайрханы их тахилга болж байна

Өнөөдөр Булган хайрханы их тахилга болж байна

Архангай аймагт сайн сайхныг бэлгэдэгч хэмээн үздэг Майдар бурхан эргэх ёслол болон Булган хайрхан уулын тахилга өнөөдөр болж байгаа бөгөөд маргааш дуусна. 

Өнөөдөр Майдар бурханаа сүйх тэргэнд залж, дөрвөн зовхист хөдөлгөн, Часүм уншин, Түй мандал өргөж, төрийн долоон эрдэнэ, Өлзийт найман тахил, Зажид найман тахил тэргүүтэй 23 зүйлийн эрдэнийг өргөх юм байна.

Харин тавдугаар сарын 28 буюу зуны эхэн сарын шинийн 3-ны өглөө Булган хайрхан уулын тахилгыг аймгийн төвөөс урагш таван км-ийн зайд буй Сангийн толгой дээр зохион байгуулах ажээ. Булган хайрхан уулыг тахих ёслол сүүлийн жилүүдэд тасарсан ч өнгөрсөн жилээс ёс журмын дагуу тахидаг болжээ. Энэ үеэр Архангай нутгийн уугуул иргэд уул усандаа мөргөж, сүү цагаан идээнийхээ дээжийг өргөж сүслэн залбирдаг. Энэ өдөр бэсрэг наадам, "Заяын хүрээ” бурханы шашны өнгөрсөн, одоо, ирээдүй эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах энэ үеэр Архангай аймгийн "Баясгалант тус" ТББайгууллагаас өрх толгойж байгаа Цахир, Ихтамир, Эрдэнэбулган сумдын иргэдэд хандивын тусламж үзүүлэхээр болжээ.

 

Сэтгүүлч Ч.Зэвэг


145 сэтгэгдэл