|

Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасанд эрүүгийн хэрэг үүсгэжээ

 

Өнгөрсөн сарын 26-27 нд шилжих шөнө Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан бусдыг биед халдсан тухайг бид мэдээлж байсан. Тодруулбал, тэрбээр архидан согтуурсан үедээ ХААИС-ийн харьяа Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал асан  Т.Батсүхийн биед халдаж хүнд гэмтэл учруулсан юм.

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт шалгаж түүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүсэлтэй байгаагаа прокурорт  уламжилжээ.

Erennews.mn


32 сэтгэгдэл