Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх өчигдөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн Цензургүй яриа нэвтрүүлэгт оролцсон. Тэрбээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн явуулгаар шударга бусын хонгилд орж, хэлмэгдсэн гэдгээ ярьсан юм.
Харин энэ яриа экс ерөнхийлөгчийн ярих сэдлийг төрүүлсэн бололтой. Ц.Элбэгдорж твиттер хуудсанаа "Цензургүйд оролгүй 2 жил болж. Уг нь жил бүрийн хавар уулзаж байя гэж тохиролцсон юм. Миний тухай ярина. Намайг оруулахгүй. Шударга биш болчих гээд байх шиг. Мөнхбаясгалаан шууд, цензургүй, өчигдрийнх шиг цаг сунгаад нэг сууя. Удирдлагатайгаа ярилцаад хэлээрэй. Би гүйгээд очноо" хэмээн жиргэжээ.
60 сэтгэгдэл